• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын нэхмэлийн түүхэн дэх "амьд чулуужмал" гэгдэх Ли үндэстний нэхмэл хөвөн

CRI       (GMT+08:00) 2012-10-08 16:48:14

      Эх сурвалжаас үзвэл, уг компанийн Ерөнхий захирал хатагтай Гүө Кай анх химийн бүтээгдэхүүний ажил эрхэлж байжээ. Олон жилйин өмнө Хайнаны Ү Жи Шан уулын районаар аялж явахдаа Ли үндэстний нэхмэл хөвөн бүсд маш их татагдаж , түүний сонирхлыг татсан байна. Хэдэн зуун жилийн өмнө нэхэгдсэн бүс барааны өнгө төрх нь тэр хэвээрээ байж, гар урлал нь уран нягт байгааг харж Гүө Кай маш гайхаж бахархав. Хожим нь тэрээр Ли үндэстний нэхмэл хөвөн бүстэй танилцсаны дараа, энэхүү уламжлалт гар урлалын соёл мөхөн сөнөх байдалд тулгарч байгааг харж, 2005 онд Хайнаний Мянь Шиү Жи Бэй компани байгуулж, гүйлгээний аргаар Ли үндэстний нэхмэл хөвөн бүсийг хамгаалах арга зам эрж хайхаар төлөвлөсөн юм. Уг компани нь Ли үндэстний нэхмэл хөвөнгийн судалгаа, цуглуулж эмхэтгэх, шинийг үүдэн нээн хөгжүүлэх зэрэг салбар хүрээнд ажиллаж байдаг. Өнөөг хүртэл Ли Мянь Фан дэлгүүр нь Хайнань мужид Ли үндэстний нэхмэл хөвөнг борлуулах цар хэмжээгээр хамгийн их, төрөл зүйлээрээ хамгийн бүрэн бүтэн худалдаа болсон байна. Энд 10 гаруй метр урт ханын өлгөмөл бүтээгдэхүүн, орны хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүн зарж, Ли үндэстний нэхмэл хөвөн бүсний хөгжлийг харуулахын зэрэгцээ уламжилж байдаг. Эдгээр бараа бүтээгдэхүүн нь Ли үндэстний нэхмэл хөвөн урлалд орчин цагийн элементыг уялдуулснаар гадаад дотоодын жуулчдын чухал бэлэг дурсгалын зүйл болсон юм.
Засгийн газар, иргэдийн хоорондын хамтын хүчин чармайлтаар 2009 оны 10-р сард, "Ли үндэстний уламжлалт будмал нэхмэлийн гар урлал" нь ЮНЕСКО-ын анхны яаралтай хамгаалах биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгджээ. Эх сурвалжаас үзэхэд, Хайнань муж Ли үндэстний нэхмэл хөвөнгийн ээрэх, нэхэх, будах, хатгах зэрэг дөрвөн урлалын хамгаалалтын ажил хэрэгт ажлын цаг хуваарь гаргаж, 2013 оны эцэс хүртэл, 5 төрлийн гол ажлыг дуусган биелүүлэх хэрэгтэй гэсэн байна. Тухайлбал, гар урлалын замгамжлах хүмүүсийг бэлтгэх, нэхмэл хөвөнгийн уламжлалт тосгон байгуулж, тусгай ээрж, будах үйлдвэрлэлийн суурин газар байгуулах, өв хөрөнгийн хамгаалалтын холбогдох хууль тогтоолыг тогтоон батлах зэрэг болно. Дээрх иж бүрэн арга хэмжээ нь өнөөгийн нийгэмд Ли үндэстний нэхмэл хөвөнг хамгаалж уламжлахад тустай юм.


1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе