• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын нэхмэлийн түүхэн дэх "амьд чулуужмал" гэгдэх Ли үндэстний нэхмэл хөвөн

CRI       (GMT+08:00) 2012-10-08 16:48:14

     Цаг үеийн хөгжлийг дагаад Ли үндэстний уламжлалт амьдралын хэлбэр маяг орчин цагийн соёлын нөлөөнд гүнзгий автжээ. Өнөө хот хөдөөгөөр Ли үндэстний нэхмэл хөвөн бүсээр хийсэн хувцас хунар өмссөн хүн үзэгдэхээ больсон, түүнчлэн Ли үндэстний тосгонд ийнхүү нэхмэл хөвөн бүсээр хийсэн үндэстний хувцас засал өмссөн хүмүүс ч ховор болжээ. Ли үндэстний уламжлалт нэхмэл хөвөн бүс нэхэх урлал эзэмших хүмүүс улмаас багасч, уламжлалт соёл гээгдэх эрсдэлтэй тулгарсан байна.

      Сүүлийн жилүүдэд, засгийн газрын холбогдох байгуулагууд Ли үндэстний нэхмэл хөвөн бүсийг хамгаалж уламжлах талаар их хэмжээний ажил хийсэн билээ. 2008 онд Ли үндэстний хувцас засал нь 2 дахь үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн байна.

      Хайнаны иргэдийн дунд мөн Ли үндэстний нэхмэл хөвөн бүсийг шинэ бүтээлч аргаар үйлдвэрлэн боловсруулах аж ахуйн нэгжүүд бий болсон юм. Үүний жишээ нь Хайнаны Мянь шиү жи бэй компани болно.

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе