• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын нэхмэлийн түүхэн дэх "амьд чулуужмал" гэгдэх Ли үндэстний нэхмэл хөвөн

CRI       (GMT+08:00) 2012-10-08 16:48:14

      "Хэдий наснаасаа эхэлж хөвөн нэхэж эхэлснээ мартчихжээ, 10 гаруй л настай байсан болов уу. Тэр үед хөвөн нэхэж сурахад тусгай заах багш гэж байдаггүй, бүгдийг ахмадуудын хажууд сууж байгаад,аажим аажмаар сурчихдагсан ".

      Фү Ялан эмээгийн эргэн тойронд дэлгэн тавьсан өнгө өнгийн цэцэгс өвс ногоо, араатан амьтны зурагтай хөвөн бүтээгдэхүүн бол Ли үндэстний эмэгтэйчүүдийн бүтээлч ур авьяасыг харуулсан Ли үндэстний нэхмэл хөвөн бүтээгдэхүүн юм.

      Ли үндэстний нэхмэл хөвөн нь Ли үндэстний эмэгтэйчүүдийн оюун ухаа, ур авьясын үр бүтээл болно. Хайнань мужийн Ли үндэстний хөвөн нэхмэлийн мүзейд ажиллаж буй Ли үндэстний залуу охин Жан Я, Ли хөвөнгийн түүхийг сэтгүүлчид танилцуулсан байна.

\бичлэг 4 Жан Я\

      "Ли хөвөнг нэхэх гол материал нь Хайнань арлын хөвөн болон модон хөвөн болно. 3000 гаруй жилийн өмнө Хайнань аралд хөвөн байсан тул Ли хөвөн бий болсон юм. Иймээс Ли үндэстний хөвөн нь 3000 гаруй жилийн түүхтэй".

       Ли үндэстний нэхмэл хөвөн нь өөрийн өнө удаан түүх соёл, нарийн нямбай гар урлалаар хүмүүсийн сонирхолыг татдаг. Дээд зэргийн Ли үндэстний хөвөнг ээрэх, нэхэх, будах, хатгах дөрвөн гар урлалын шатыг дамжин хийж дуусгадаг. Эн тэргүүнд утас ээрэх, гар ээрүүл болон гишгүүр ээрүүлийн машин зэрэг гол багажтай. Хоёрдугаар гар урлалын алхам нь будах юм. Ли үндэстний нэхмэл хөвөнг байгалийн будгаар будах ба гол нь уулын районы зэрлэг буюу өөрөө тусгай арьсан ургамлаар гол будгын материалаа болгодог. Эдгээр будгууд тод сайхан өнгөтэй бөгөөд амархан арилдаггүй, төрөл олон байдаг. Ли үндэстний энэхүү урлаг нь уг үндэстний ард түмний чухал мэргэжил юм. Нэхэх үйл бол Ли үндэстний хөвөнг нэхэх хамгийн чухал алхам болно. Ли үндэстэн өөрийн үндэстний хэлтэй хэдий ч өөрийн бичиг үсэггүй. Тэд хөвөн нэхэхээс өмнө ямар ч зураг тавилгүйгээр өөрийн үзсэн сонссон үйл хэргээ шууд зураг болгон нэхдэг. Иймээс Ли үндэстний нэхмэл хөвөн нь уг үндэстний түүх соёлыг шингээсэн онцгой түүхэн бичиг гэж үзэж болно. Бүсэнд нэхсэн тууль гэж хэлсэн ч буруудахгүй. Эцсийн шат бол хатгах. Дээрх дөрвөн алхмыг туулснаар Ли үндэстний нэхмэл хөвөн бүтээгдэн гардаг.

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе