|
|
||
Зурагт: Хятадын аялал жуулчлалын үндэсний газрын дарга, ХКН-ын 18-р их хурлын төлөөлөгч Шао Чивей
СУР: Ойрын жилүүдэд бидэнд маш хүчтэй мэдрэмж төрж байна л даа, энэ нь юу вэ гэвэл аялал жуулчлал улам бүр хүмүүсийн амьдралын салшгүй чухал агуулга болсоор байна. Салбарын хөгжлийн өнцгөөс харахад та өнгөрсөн 10 жилд тус салбар ямар амжилт олсон гэж үзэж байгаа вэ?
ШАО: Өнгөрсөн 10 жилд бид аялал жуулчлалын салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, хөгжлийн хэлбэрийг өөрчлөх гол шугамыг цөмөө болгон, өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлогоо тасралтгүй гүнзгийрүүлж, аялал жуулчлалын салбарын бүтээмжийн хөгжлийг байнга урагшлуулснаар аялал жуулчлалын салбар Хятадын улс ардын аж ахуйн бүтцийг сайжруулах, хөгжлийн хэлбэрийг өөрчлөх, бүс нутгийн зохистой хөгжлийг урагшлуулах, ард түмний амьдралыг сайжруулах чухал хүчин болж өргөжлөө.
Энэ 10 жилд Хятадын аялал жуулчлалын салбарт олсон ололтыг 5 зүйлээр багцалж болох юм.
Нэгд: Хятад улс аялал жуулчлалын нөөц гүрнээс дэлхийн аялал жуулчлалын том гүрэн болтлоо хөгжсөн. Одоогийн байдлаар дотоодын аялал жуулчлал, гадаадад жуулчлах, гадаадаас жуулчин импортлох талаараа Хятад улс дэлхийд тэргүүлж байна. 2002-2011 онд дотоодын жуулчдын тоо давхардсан тоогоор 878 саяас 2 тэрбум 640 сая болтлоо буюу 200,8%-аар өсчээ. Дотоодын аялал жуулчлалын орлого 387 тэрбум 800 сая юаниас 1 триллион 9 тэрбум 300 сая юань буюу 398% нэмэгджээ. Хилээр орж ирсэн гадаадын жуулчдын тоо энэ 10 жилд 138% өсч, дэлхийн 3 дах том гадаадын жуулчин импортлогч боллоо. Дотоодын иргэд гадаадад жуулчлах явдал мөн түргэн өсч, 323%-ийн өсөлтөөр буюу давхардсар тоогоор 70 сая 250 мянган хүн дэлхийн улсуудад зорчих боллоо.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |