• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ШАО ЧИВЕЙ: Аялал жуулчлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлнэ

CRI       (GMT+08:00) 2012-11-13 09:00:42

      СУР: Эдүгээ Хятад улс дэлхийн 3 дах том жуулчин импортлогч болон аялал жуулчлалын хэрэглэгч орон боллоо. Түүнчлэн дэлхийн хамгийн том дотоодын аялал жуулчлалын зах зээлийг бүрдүүлсэн. Та манай орны аялал жуулчлалын салбарын өмнө тулгарч буй хөгжлийн хэлбэрийг хэрхэн үнэлж байгаа вэ?

      ШАО: Эдийн засгийн урт хугацааны, тогтвортой түргэн өсөлт аялал жуулчлалын салбарын тасралтгүй хөгжлийн үндсэн дүр төрхийг тодотгосон. Эдүгээ хот хөдөөгийн оршин суугчид 2 удаа гарч аялдаг болсон. Аялж жуулчлах нь жирийн ард түмний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болжээ. Тус салбар хэрэглээ шаардлагыг тэлэх чухал салбарын хувьд, ард түмний амьдралыг дээшлүүлэх УААА-н салбар болсны хувьд, орчин үеийн үйлчилгээний дагуулах шинжтэй салбар болсны хувьд, түүнчлэн нөөц баялгийг хэмнэх, орчинд таатай салбарын хувьд хөгжлийн хэлбэрийг өөрчлөх стратегийн зохицуулалтын явцад өөрийн давуу тал байр сууриа улам бүр харуулсаар байна. Өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлого аялал жуулчлалын салбарын хөгжилд тасралтгүй хөдөлгөх хүч сэлбэсэн. Аялал жуулчлалын салбар бол хамгийн түрүүнд нээлттэй болсон, зах зээлд шилжсэн салбарын нэг. Түүнчлэн хурдны зам зэрэг дэд бүтэц, мэдээлэл техникийн түгээлт зэрэг нь аялал жуулчлалын хөгжилд илүү өргөн боломжийг олголоо.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе