|
|
||
Гуравт: Аялал жуулчлалын систем бүхэлдээ сайжирч байна. Аялал жуулчлалын агентлаг, компани, зочид буудал, байгалийн үзэмжит цэгүүд, унаа тэрэг зэргээр төлөөлөл болгосон аялал жуулчлалын хүлээн авах чадвар нэмэгдэж, эдүгээ Хятадын үйлчилгээний дайчлагч, тэргүүлэгч салбар боллоо. 2011 оны байдлаар одны зэрэглэлтэй 13908 зочид буудал, 23315 аялал жуулчлалын компани, 20 мянга гаруй төрөл бүрийн жуулчдын бааз, байгалийн үзэсгэлэнт газар, 56 мянга гаруй жуулчдын автобус бүртгэгдсэн байна. Гэрчилгээ авсан хөтөч 630 мянга болсон нь энэ 10 жилд 10 дахин нэмэгджээ. Аялал жуулчлал ХАА, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, банк санхүү, соёлын зэрэг салбартай уялдсанаар аялал жуулчлалын хөрөнгө оруулалт, ажлын бүтээмж түргэссэн. Мэдээллийн эринд аялал жуулчлалын салбарын орчин үеийн бүтээн байгуулалт өргөжжээ.
Дөрөвт: Аялал жуулчлалын салбарын гадаад харилцаа, нээлттэй байдал өргөжлөө. Хятад улсын дэлхийн аялал жуулчлалын эдийн засгийн бүтэц дэх нөлөө, үг хэлэх эрх ихээхэн дээшилсэн байна. Өнгөрсөн 10 жилд тус салбар аажмаар гадагшаа нээлттэй болж, олон олон аялал жуулчлалын компани гадаадад хөрөнгө оруулж үйл ажиллагаа явуулж эхэллээ. Хятад иргэд групп хамт олноороо гадагш гарч аялж жуулчилж болох улс орон, бүс нутгийн тоо 2002 онд 29 байсан бол өнөөдөр 146 болтлоо өсчээ. Хонконг, Макао, Тайвань зэрэг бүс нутагтай хамтын ажиллагаагаа өргөтгөж байна. Хонконг, Макаод харилцан зорчсон эх газрын жуулчдын тоо давхацсан тоогоор 100 саяыг давжээ.
Тавд: Аялал жуулчлалын салбарын бусад салбарыг дагуулах, хөдөлгөх үүрэг ач холбогдол улам өслөө. Аялал жуулчлалын салбарын нэмүү өртөг GDP-ийн 4% дээш эзэлж байна. Тус салбарт шууд ажиллаж буй хүний тоо 13,5 саяд хүрч, тус салбартай шууд бусаар холбоотой ажил эрхэлж буй 80 сая хүн байна. Аялал жуулчлалын хэрэглээ зочид буудалд оруулах хувь нэмэр 90%, иргэний агаарын тээвэр, төмөр замд оруулах хувь нэмэр 80%, соёл үзвэр үйлчилгээнд оруулах хувь нэмэр 50%, хоол ресторан, жижиглэн худалдаанд 40% хувь нэмэр тус тус оруулж байна. Түүнчлэн аялал жуулчлал шинэ социалист тосгоны бүтээн байгуулалт, хот хөдөөгийн төвлөрсөн хөгжил, ядуурлыг бууруулах, Хятадын уламжлалт соёлыг хамгаалах, уламжлах, экологийн соёлыг байгуулах зэрэгт чухал ач холбогдолтой болжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |