|
|
||
СУР: Аялал жуулчлалын салбарын ирээдүйн хөгжлийн зорилго юу вэ? Ямар үзэл бодол, өөрчлөлт бүтээмж тус салбарыг илүү түргэн хурдацтай хөгжүүлэх вэ?
ШАО: Төрийн зөвлөлийн саналд аялал жуулчлалын салбарыг үндэсний эдийн засгийн стратегийн тулгуур салбар болон ард олны таашаалыг хүлээсэн орчин үеийн үйлчилгээний салбар болгоно гээд 2020 он гэхэд манай орны аялал жуулчлалын салбарын цар хэмжээ, чанар, үр дүнг дэлхийн аялал жуулчлалын хүчирхэг гүрний төвшинд хүргэнэ гэж заасан. Дээрх зорилгод хүрэхийн тулд 4 талын ажил явуулах хэрэгтэй.
Нэгд: Суурь инженерийн байгууламжийн хүчийг нэмэгдүүлнэ. Аялал жуулчлал эрхэлдэг хүний хөгжлийн бүтэц механизмыг сайжруулж, ялгавартай ангилалтай сургалт явуулна.Мэдээлэлжсэн ухаалаг аялал жуулчлалын үлгэр жишээ төсөл, үзэмжит цэг, аж ахуйн нэгж, хотыг байгуулна. Тус салбар орон нутгийн хөгжил, ядурлыг дэмжих хөшүүргийг бий болгоно.
Хоёрт: Макро зохицуулах төлөвлөгөө, салбарын төлөвлөлтийг сайжруулна.
Гуравт: Жуулчид болон аялал жуулчлалын газрын оршин суугчдын эрх ашгийг хамгаална
Дөрөвт: Олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
/Бэлтгэсэн Д.Мөнхжаргал/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |