|
|
||
Дэлхийн хамгийн том мөсөн хотхон- Хармөрөн мужийн Харбин хотын цас мөсний ертөнц амралт зугаа цэнгүүний парк 12 сарын 24-26-ны хооронд нээлтээ хийх гэж байна.
Ер нь Харбины цас мөсний баярыг мэдэхгүй хүн ховор. Эдүгээ энэхүү наадам 13 дах удаагаа амжилттай зохиогдож байна. Энэхүү 75 га буюу 100 хөл бөмбөгийн талбайг эзэлсэн мөсөн хотхоныг барихад 180 мянган шоо метр мөс, 150 мянган шоо метр цас шаардлагатай бөгөөд үндсэндээ 7000 орчим хүн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа гэнээ. Ер нь Харбин хот өөрийн давуу талаа буюу өвлийн улиралд цас их унадаг энэхүү байдлаа ашиглаж, цас мөсний баяр хийдэг уламжлалтай болсон. Үүгээрээ өмнө зүгийн жуулчид, ялангуяа амьдралдаа огт цас үзээгүй Тайвань, Макао, Хонконг зэрэг газрын жуулчдыг ихээхэн татах болжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |