• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүн хойд нутгийн өвлийн аялал жуулчлал

CRI       (GMT+08:00) 2013-01-21 10:09:43

     "Харбин хотын нэрийн хуудас болсны хувьд цас мөсний ертөнц жил бүр гадаад дотоодын олон сая жуулчдыг өөртөө татдаг. Өвөл болохоор л аялал жуулчлал өмнөд газарт өрнүүн, хойд бүсийн хүйтэн сэрүүн газарт их тааруухан байдаг байсан явдал нэгэнт түүх болсон. Одоо нэгэнт өмнөд газар Хайнань, хойд нутгуудаас Харбин л хамгийн сайхан гэсэн шинэ яриа ч гарсан байна гэж Харбин хотын аялал жуулчлалын газрын дэд дарга Сүнь Жя Жю бидэнд танилцууллаа.

     Цас мөсний хотхонд зочилсноор жуулчид дуу чимээ, гэрэлтүүлэг, цахилгаан зэрэг өндөр технологийн аргаар бүтээгдсэн "Ширэнгэ ойн цасан тал" хэмээх цас мөсний үзэгдэлт жүжиг сонирхож болохоос гадна 1600 м.кв талбайтай цанын баазын их танхимд "Cool Харбин" нэртэй цас мөсний их шоу сонирхож, ууртай шувуу, мөсөн дээрх хөл бөмбөг зэрэг сонирхолтой үйл ажиллагаанд оролцож болох юм байна. Цас мөсний баяр энэ оны зул сарын баяраас ирэх жилийн 2-р сарын сүүлч хүртэл 80 гаруй хоног үргэлжилнэ. Жуулчид багц билетээр бүхий л мөсөн хотхоноор аялах боломжтой бөгөөд тасалбарын үнэ 260 юань юм байна.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе