• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүн хойд нутгийн өвлийн аялал жуулчлал

CRI       (GMT+08:00) 2013-01-21 10:09:43

     Хятадын цасан урлалын 19-р наадам саяхан өндөрлөлөө. Гирин, Харбин, Мү дань жян зэрэг олон газраас ирсэн 20 гаруй баг тэмцээнд өрсөлдсөнөөс Харбины технологийн их сургуулийн баг "Загасан сүүлт бүсгүй" цасаар урласан баримлаараа тэргүүн шагнал хүртэж, 2013 оны 1 сарын 3-нд Харбины Тай Ян Дао арал дээр болох Олон улсын цасаар баримал урлах 18-р наадамд оролцох эрх олж авчээ. Дашрамд хэлэхэд энэ бол Харбины цас мөсний баярын олон арга хэмжээний нэгээхэн хэсэг юм байна.

     Өвлийн улирал ирж, цас мөс гялтганасан энэ өдрүүдэд Зүүн хойд нутгийн газар бүр өвөрмөц хэлбэрээр шинэ оноо угтаж байна. Энэ нь хотын иргэдийн тав тухтай байдлыг бодолцсоны зэрэгцээ мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон зорилготой.

     Гирин мужийн Чан Чүнь хотын Жин Юэ Тань үндэсний ойн парк 4 га талбайд "Цасны ертөнц" нэртэй, 55 м урт, 12 м өргөн, 20 м өндөртэй цасаар урласан баримал бүтээж байгаа юм байна. 25-ны өдөр нээлтээ хийнэ гэжээ.

     Бас нэгэн сонирхолтой мэдээ хүргэе. Харбины 100 жилийн түүхтэй хуучин гудамжинд цасаар төрөл бүрийн баримал хөшөө урласан байна. Гадаадын жуулчид олноороо зураг хөргөө авахуулж байгаа харагдана. Хамгийн их сонирхол татаад байгаа нь залуучуудын дунд дэлгэрээд байгаа Gangnam Style Солонгосын дуучин PSY- цасан баримал юм. Яг энэ гждамжинд түүний дуу эгшиглэж, жуулчдын нүдийг хужирлаж байна. Тус цасан хөшөөний урт, өргөн 4 м, өндөр 6 м, түүний өвөрмөц бүжгийн хөдөлгөөнийг даган дуурайн хамт зургаа авахуулж байгаа жуулчид цөөнгүй байна. Харбины 100 жилийн түүхтэй энэхүү гудамжинд 24 баримал цасаар урласан байна. /Бэлтгэсэн Д. Мөнхжаргал/


1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе