|
|
||
За түүнчлэн Харбин хот зан үйлийн соёл, цас мөсний соёл зэрэг өвөрмөц соёлоор Оросын зах зээлд нэвтэрнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Ингэснээр Орос хүмүүс Харбин хотын соёлын онцлог, урлагийн татах хүчийг мэдрэх юм. Түүнчлэн урлагийн тоглолт, хэвлэл нийтлэл, хоол ресторан зэрэг хэлбэрээр Оросын зах зээлд орох зорилго тавьж байгаа юм.
Ер нь Оросын жуулчид яг ямар зүйл сонирхдог, юунд мөнгөө үрэх сонирхолтой байдаг зэргийг нарийн судалсны үндсэн дээр Харбин хотын холбогдох салбарууд эмнэлэг эмчилгээ, байгалийн үзэсгэлэнт газар, аялал жуулчлалын компанитай хамтран Оросын жуулчдад зориулсан Хятад анагаах ухааны аялал, амралт сувилгааны аялал, тусгай сэдэвт аялал зэргээр Оросын жуулчдыг татахаар төлөвлөөд байна. Түүнчлэн зөвхөн Оросын төдийгүй дотоодын жуулчдыг Харбинд, улмаар ОХУ-д аялуулах олон төрлийн ажлыг төлөвлөсөн, үндсэндээ аялал жуулчлалын салбарын ирээдүйд итгэл төгс байгаа ажээ.
За одоо бусад газруудтай холбоотой аялал жуулчлалын мэдээллийг хүргэе.
Хятад, Орос, Солонгос 3 улсын хил дээр байрладаг Гирин мужийн Хуй Чүнь хотын бүх боомтоор нааш цааш зорчсон хилийн аялагчдын тоо давхардсан тоогоор 600 мянгад хүрч, гадаад худалдааны импорт экспортын хэмжээ 1 тэрбум 160 сая ам.долларт хүрлээ. 2012 онд Хуй Чүнь хот гадаад дотоодын 926 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын бодит орлого 1 тэрбум 150 сая ам.долларт хүрчээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |