|
|
||
Чөлөөт худалдааны бүсийн олон улсын хурлын танхим
Дунжяны чөлөөт худалдааны боомт бүсэд болох Монгол Тяньжингийн ажлын хэсгийн 4-р хуралдааныг сурвалжлахаар Бээжингээс өглөө эртлэн мордлоо. Ердөө 160 км газар, юу байхав дорхноо хүрчихнэ дээ гэж бодсон нь эндүүрэл байсныг замын дунд ороод төдөлгүй ойлгосон юм. Замын хоёр талаар том том чингэлэг ачсан тэрэгнүүд цувран замын бөглөрөл үүсгэсэн нь аргагүй л Хятадын том боомт хот, эндээс дэлхийн өнцөг булан бүр лүү "Made in China"нэртэй бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн гардгийг илтгэх мэт . Үнэндээ тэртээ 1992 оны 9 сарын 27-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот , Тяньжин хоттой найрамдалт хотуудын гэрээ байгуулснаар хамтын ажиллагааны суурь тавигдсан юм. Тяньжин хот Хятадын 4 шууд харьяа хотын нэг, Хятадын хойд нутгийн эдийн засгийн төв, олон улсын боомт хот, далайн эргийн хамгийн том нээлттэй хот , орчин үеийн аж үйлдвэрийн өлгий нутаг, Хятадын 3 дахь том гадаад худалдааны боомт зэрэг олон цол гуншинтай. Харин бидний энэ удаа зорьж очсон газар болох Дунжяны чөлөөт худалдааны боомт бүс нь Тяньжин боомтын зүүн хойд хэсэгт 30 кв/км газрыг эзлэн оршдог бөгөөд 2006 онд Хятадын төрийн зөвлөлийн батлан зөвшөөрснөөр тус боомт бүс байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |