|
|
||
Ажлын хэсгийн ахлагч , Монгол улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд Т.Пүрэвдорж мэргэжилтэн Саранчимэгт ярилцлага өглөө.
Бүтэн өдрийн турш хурлын явцыг сурвалжлаад олон албаны хүний яриаг сонсож суухад Тяньжин Монголын хооронд олон салбарт хийх ажил их бий , энэ хуралдаан зөвхөн эхлэл юм. Бид хэлэлцэж байж шийдвэрлэнэ гэсэн Ж.Ганхуяг төлөөлөгчийн яриа дээрх бодлыг батлах мэт. Бээжин рүү үдшийн бүрийгээр буцаж явахад мөн л өглөөний адил тоймгүй олон тэрэгнүүд замын голоор хөвөрсөөр, гэхдээ энэ удаа яг бидний чиглэлийн эсрэг буюу Дунжян боомт руу хөвөрч байна. Үнэхээр олон улсын боомт гэдэг өглөө оройны ялгаа байдаггүй, үргэлж ажилтай байдаг юм байна даа. Бидний хамтын ажиллагаа ч яг энэ тэрэгнүүд шиг тасралтгүй хөвөрсөөр байх болно доо гэж сэтгэлдээ гэгээн бодол тээсээр буцлаа. Хурлаас гарах цаашдын үр дүн , 2 талын хамтын ажиллагааны талаар бид цаг тухайд нь мэдээлэх болно. \Д.Мөнхжаргал\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |