|
|
||
Монголын талын албаны хүмүүс хурлын нээлтийн үеэр
Энэ удаагийн хуралд оролцохоор Монгол улсаас төрийн өндөр албаны болон бизнесийн төлөөлөгчдөөс бүрдсэн 50-аад хүн хүрэлцэн ирсэн байлаа. Ажлын хэсгийн дарга , ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж , Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан гээд нэрлэвэл газрын тос , авто тээвэр , хүнс ХАА, түлшний бодлого , гаалийн газраас ч мөн албаны хүмүүс ирж оролцсон юм . Хятадын талаас Тяньжин хотын ХШХ-ны орлогч дарга Гуан Ли Нянаар ахлуулсан гадаадын хөрөнгө оруулалт , худалдаа, гадаад эдийн засаг , гааль хорио цээрийн зэрэг бүхий л салбарын ажилтнууд ирж оролцсон юм. Хоёр талын ажлын хэсэг Монголын талын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны төслүүд дээр үндэслэн тээвэр ложистикийн төслийг хэрэгжүүлэх асуудлыг судлан хэлэлцэх зэрэг олон салбар хуралдааныг зохион байгуулсан байна . Монголын газрын тосыг Тяньжин боомтод ирэхэд хөлөг онгоцыг хүлээн авах , нефть буулгах, хадгалах зэрэг асуудалд дэмжлэг үзүүлэх, Ланшин нефть нэрэх үйлдвэрт Монгол улсын газрын тосыг боловсруулах асуудалд гаалийн байгууллагын зүгээс гаалийн баталгаат боловсруулалт хийх боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлыг салбар хуралдаан дээр хэлэлцсэн юм. Ер нь Монгол орны хувьд нефть шатах тослох материалаа гаднаас 100% оруулж байгаа, энэ нь ард түмний амьдралд шууд нөлөөлдөг болохоор энэ асуудал манай албаныхны хамгийн их анхаарлыг татсан.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |