• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол Тяньжингийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа

CRI       (GMT+08:00) 2010-06-18 15:43:55


Салбар хуралдаанууд

     Түүнчлэн Монгол улсын уул уурхайн аж ахуйн нэгжүүд болон Нянжяны нүүрсний аж ахуйн нэгжүүд хамтран нүүрс экспортлох тогтолцоог судлах, задгай барааны бирж дээр Монгол улсын уул уурхайн бүтээгдэхүүн худалдах боломжийг бүрдүүлэх асуудал бас л энэ удаагийн хамгийн сонирхол татсан асуудал байсан юм . Мах махан бүтээгдэхүүнийг хил дамжуулан тээвэрлэх төслийг хэрэгжүүлж эхлэх , 2 талын гааль , хорио цээрийн байгууллагууд Тяньжингийн талын нийлүүлэх жимс жимсгэнэ , хөргүүртэй чингэлгийн дагалдах төхөөрөмж болон Монголын талын нийлүүлэх мах махан бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх , Улаанбаатар Тяньжиний хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэх , Тяньжиний агаарын тээврийн компани Монголын Изинис эйрвэйс ХХК хамтран аялал жуулчлалын чартерийн нислэг хийх санамж бичиг байгуулах, банк санхүүгийн хамтарсан үйл ажиллагаа явуулах гээд олон олон асуудлууд яригдаж байлаа. "-Энэ олон асуудлыг ганц хоёрхон өдөрт хэлэлцэж шийдвэрлэнэ гэдэг амаргүй, цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд Тяньжингийн холбогдох талуудтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, бүхий л бололцоот хэлбэрээр шийдвэрлэх санаа зорилготой байгаа. Хятадын талд ч энэ талын хамтын ашиг сонирхол бий" гэж ажлын хэсгийн дарга Т.Пүрэвдорж өгүүлсэн. Хуралдаанд оролцогч талууд ажил хэрэгч , шуурхай, аливаа асуудалд санаачлагатай хандаж байсныг энд дурдах нь зүйтэй байх. Аливаа ажлын эхлэл нь зөв тавигдвал тухайн ажлын 60% биелэгдлээ гэсэн яриа бий. Хэдийгээр 2 талын тус боомт дахь үйл ажиллагаа эхлээд удаагүй байгаа хэдий ч нэлээд ажлыг төлөвлөж хэлэлцэж эхэлсэн нь сайшаалтай санагдаж байсан юм. Манай аж ахуйн нэгж , компаниуд энэхүү сайхан боломжийг овжноор ашиглах хэрэгтэй. Бидэнд дэлхийн хамгийн том зах зээл дээр гарах боломж бүрдэж байгаа ч юм билүү гэж бодогдож байсан билээ.

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе