• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аян зам үргэлжилсээр л ...

CRI       (GMT+08:00) 2011-08-09 10:58:46

      Сайн байцгаана уу? Нөхдөө. "Хятадын хилийн нутгаар аялах нь" томоохон арга хэмжээний баруун хэсгийн аяллын хэсэг 8-р сарын 5-ны өдрийн өглөөний 7 цагт Алшаа аймгийн төв Баянхотоос Эзнээ хошууг зорьсон юм. Хил хязгаар нутаг болохоор төвийн бүс шиг дардан сайхан авто замгүй, хилийн замаар аялна гэдэг бас ч чанга сорилт байсан юм. Анхны орой олон сэтгүүлч их орой болтол ажиллаж дараа өдөр нь замдаа алдсан нойроо нөхөж авахаар төлөвлөж байсан ч, аялал эхэлмэгц л энэхүү төлөвлөгөө биелэхгүй болохыг ойлгоцгоосон байна. Говийн шороон зам дээр унтах байтугай, өмнөх хүнийхээ түшлэгээс тун сайн барихгүй бол суудал дээрээ ч тогтож чадахгүй. Ингээд бид бүтэн өдөржин аяны харгуй мөшгөж, оройн 8 цаг өнгөрч байхад Эзнээ хошууны төвд хүрч ирсэн. Эзнээ хошуу дөхөж ирэхэд "Биологийн амьд чулуужмал" хэмээгдсэн торой мод биднийг угтаж авсан юм. Тийм болохоор энэхүү тэмдэглэлээ Алшаа нутгийн тэнэгэр говьд ургаж, амьдрах чадвараараа шалгарсан торой модны тухай та бүхэндээ товчхон танилцуулахаар шийдвэрлэлээ.

1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе