• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аян зам үргэлжилсээр л ...

CRI       (GMT+08:00) 2011-08-09 10:58:46

      Нөгөө нэг залуу нь энэ жил 26 настай, суман даргын албан тушаалтай, Шилийн голын зүүн Үзэмчин нутагтай Бөхөө байлаа. Бөхөө болохоор цэргийн хуарандаа хамгийн нэртэй хүний нэгд тооцогддог гэнэ. Учир нь тэрээр БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн цэргийн парадад оролцон Бээжингийн Тянь Аньмэнь талбайгаар өнгөрч, эх орон, ард түмнийхээ шалгалтыг хүлээж байсан учиртай. Тэгэхэд хилийн заставын цэрэг, үндэсний баярын парадад оролцоно гэдэг туйлын хялбар бус байдаг бөгөөд 60 жилийн ойн үндэсний баярын парадад оролцоно гэдэг нь нэн ч хэцүү байдаг гэдгийг Бөхөөгийн ярианаас би олж мэдлээ. Ингээд эх орныхоо торгон хилд жавхаа хийморьтой явж байгаа хоёр сайхан Монгол залуутайгаа бага нас, ээж аав, сургуулийн амьдрал, найз нөхөд, гэр бүл гээд их удаан яриа хөөрөө болж суусан юм. Тийм болохоор тэр оройдоо та бүхэндээ сэтгүүлчийн өврийн тэмдэглэл хүргэж амжаагүйг маань уучлах ажаамуй .

1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе