• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аян зам үргэлжилсээр л ...

CRI       (GMT+08:00) 2011-08-09 10:58:46

      7-ны өдрийн өглөө бид өглөөний цайгаа ууж дуусмагц Цэкэ боомт, мөн түүнтэй ойрхон байгаа хэдэн харуулын байрыг зорьж, тэнд байгаа байлдагч нартай уулзахаар явсан юм. Үд болох үеэр бид Хятадын баруун хойд нутгийн 1-р бэрх застав хэмээгдсэн "Үнэг уул"-ын харуулын байранд хүрч ирлээ. Эндэх уул нь дандаа хар хөх өнгийн хавтгай чулуугаар бүрхэгдсэн нь говийн шаргал өнгөөс ялгарч харагдана. Их үнэгтэй болохоор "Үнэг уул" гэж нэрлэсэн аж. "Үнэг уул"-ын харуулын байрны амьдрал маш хүнд бөгөөд, энд бүтэн жилээр 5-аас 6 дэсийн салхи салхилдаг, ууланд их хэмжээний соронзон чулуу байдгийн учир хүний биед маш муугаар нөлөөлдөг гэнэ. Яг энэхүү харуулын байранд би бас нэг монгол залуутай танилцсан ба түүнийг Дэгжин гэдэг аж, ӨМ-ын Түнляо хотод нутагтай, өөрийн нэртэйгээ адилхан дэгжин цовоо залуу байсан. Тэрбээр өнөө Сумангийн жолоодон сургагчаар ажиллаж байна. Намайг юу ч асууж амжаагүй байхад, "Хүчит ах аа, эр хүний санаа ээрэм талд гэдэг биш үү, өнөө бид яг энэ ээрэм говьд энэхүү үгийг өөрийн биеэрээ мэдэрч явч байна" гэж хэлээд Дэгжин инээж байлаа. Өчигдөр Хүрэлбаатар, Бөхөө хоёртой танилцаж, өнөөдөр хөөрхөн цовоо Дэгжинтэй танилцсан нь хэчнээн жилийн өмнө цээжилж байсан

     Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч,
     Сэтгэл зүрх хоёртоо шатаж явахын үед,
     Чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө,
     Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлсэн юм. гэсэн шүлгийг өөрийн эрхгүй санагдуулж байлаа.

1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе