Бээжингийн цагаар 17-ны орой энэ дуу Хятадын нийслэл Бээжингийн Үндэсний биеийн тамир спортын талбай "Шуувууны үүр"-т дахин эгшилэж, 11 хоног явагдсан Бээжингийн 2008 оны пара олимпийн наадам өндөрлөв.
11 хонгийн турш 147 улс орон, газар нутгийн хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй тамирчин "Ялан давах, уусан нйилэх, хамтаар эдлэх" уриан дор шантаршгүй чармайх, нугаршгүй эрэлхэг байх, амьдралыг хайрлах, өөрөөсөө давах үзэл санааны дүр төрхөө харуулж, спортын оргилом халуун сэтгэлгээ болон баяр бахдлыг хамтаар эдлэсэн байна. Үүний зэрэгцээ эрүүл хүмүүс ч сэтгэл санааы талаар ариутгагдан уярч, амь насны нэр хүндийг хүн бүхэн ухаарч, хүмүүнлэгийн гэрэл гэгээний магтуу дуулсан байна.
1 2 3 4 5 6
|