• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-17 21:56:05    
Бээжингийн Пара олимпийн наадам бүрэн дүүрэн амжилттай өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио

    17-ны орой Бээжин хот хүмүүст халуун дотоно санагдуулах Пара олимпийн наадмын хаалтын ёслолоор мартагдашгүй 11 хоногийг эргэн санасан байна. Хаалтын ёслолын уран сайханы тоглолт нь Бээжин хотын намрын үзэмжийг төлөөлөх Шяншань уулны улаан навчисаар сүвэгч болгож, дэлхийн хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст Хятадын ард түмний шантаршгүй чармайн аз жаргал эдлэх гэсэн үнэнч ерөөлийг дэвшүүлсэн байна.

     Хятад улсын дарга Хү Жиньтао, Олон улсын пара олимпийн хорооны дарга Пилип Кравен, Олон улсын олимпийн хорооны дарга Рогге тэрчлэн 20 гаруй улс орны зочид хаалтын ёслолд оролцсон байна.

      Хаалтын ёслол дээр Бээжингийн Олимпийн зохион байгуулах хорооны дарга Лю Чи Шяншаний улаан навчисын ерөөл гэсэн гарчигтай үг хэлсэн байна.

      Энэ удаагийн Пара олимпийн наадам "Ялан давах, уусан нйилэх, хамтаар эдлэх" уриаг харуулсан өвдөгш баяр болсон байна. Дэлхийн 147 улс орон газар нутгийн 4000 гаруй тамирчин шантаршгүй чармайх, нугаршгүй эрэлхэг байж дэлхийн 297 рекорд амжилтыг шинэтгэж, Пара олимпийн наадмын 339 рекорд амжилтыг дахин тогтоож, өөрийгөө хүндэтгэх, өөртөө итгэлтэй байх, өөрөө чармайх, өөрийгөө авч явах хүчин чадлаа харуулж, хүн төрөлхтний шантаршгүй чармайх, нугаршгүй эрэлхэг байх амь насны дууллыг уянгалуулжээ. Энэ удаагийн Пара олимпийн наадам хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн үйл хэргийг анхаарч халамжлан, ахиулсан өвдөгш баяр болжээ. Пара олимпийн наадмыг зохион байгуулахаар дамжин хотын хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүст зориулсан дэд бүтцийн байгуулалтыг сайжруулснаар барахгүй хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүс болон эрүүл саруул хүмүүс хоорондын сэтгэлийн гүр болсон байна гэжээ.

1 2 3 4 5 6