• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-17 21:56:05    
Бээжингийн Пара олимпийн наадам бүрэн дүүрэн амжилттай өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио

     11 хоногийн турш дэлхийн олон газраас хүрэлцэн ирсэн хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй тамирчин 20 их төрлийн тэмцээнд оролцож, нийт 471 алтан медалийн эзэн тодруулав. Тэд нар өөрийн бодитой үйл ажиллагаараа Бээжингийн пара олимпийн "ялан давах, уусан нийлэх, хамтаар эдлэх" үзэл баримтлалыг тайлбарлан харуулсан байна.

      Бээжингийн пара олимпийн тэмцээний анхны өдөр Английн унадаг дугуйн баг тамирчид Бээжингийн Лаошаний унадаг дугуйн ордонд гурван алтан медаль авсан бөгөөд дэлхийн 3 рекорд амжилтыг шинэтгэсэн байна. Талбайн унадаг дугуйн эрэгтэйчүүдийн 1 километрын тэмцээний алтан медальт Давид Симон 1 минут 14 скунд 936-гийн амжилтаар дэлхийн рекорд амжилтыг шинэтгэж, маш баярлсан байлаа.

      Тэрээр хэлэхдээ, Алтан медаль аваад би үнэхээр цочирдсон байсан. Би уул нь алтан медаль авах гэж ирсэн, гэхдээ яг цаг дээр нь хүрхээр санаснаас хамаагүй гоё байлаа гэжээ.

      "Хацар нүүрийг минь чи хөнгөхөн илбэж, дулаан илчээ миний биенд тарааж байсан, надад чамайг харах нүд байхгүй ч гэсэн чи дэргэд миний байгааг мэдэж байна .....". Энэ бол хараагүй дуучин Ян Хайтаогийн Бээжингийн пара олимпийн нээлтийн ёслол дээр дуулсан "Тэнгэрийн хязгаар" гэсэн дуу юм. Энэ дуу нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон эрүүл хүмүүс хоорондын ойр дотно харилцааг амьдлаг сайхан харуулсан байна. Пара олимпийн тэмцээний талбай дээр ийм сэтгэл хөдөлгөм үзэгдэл хаа сайгүй харгадаж байлаа. Хараагүй хүмүүсийн жюдогийн тэмцээнд гараас нь хөтлөх бол хамгийн энгийн бөгөөд мөн хамгийн сэтгэл хөдөлгөм үзэгдэл болно. Сайн дурынхан, дасгалжуулагч, шүүгч зэрэг хүмүүс хараагүй тамирчдын гараас нь хөтлөн тэд нарын нүд болж, уралдаан тэмцээнд оролцуулдаг юм.

      Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст авч хэлбэл, биеийн тамир спорт нь тэд нарт алтан медаль, алдар хүнд авчрах төдийгүй, хамгийн гол нь баатар зориг, итгэл найдвар өгдөг юм. Энэ оны 5-р сарын эхээр халуун бүсийн шуурга "Наргис" Мьянмарыг дайрсан билээ, Бээжингийн пара олимпийн наадамд оролцсон Мьянмарын тамирчин Вин Нианы нутаг энэ гамшгийн төвд байж, түүний төрөл садны 10-аад хүн гамшигт нас барсан бөгөөд тэрээр өөрөө ч гэмтэл авсан байжээ. Тэрээр хэлэхдээ, би зүйл зүйлийн хүндрэл бэрхшээлийг ялан давж, Бээжинд ирж тэмцээнд оролцож байгаа юм. Би биеийн тамир спортоос зориг хүч авсан учраас л ингэж чадсан юм гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Би өөрийгөө маш азтай хүн гэж боддог, биеийн тамир спорт надад хэмжээлшгүй урам хайрлаж, цаашид амьдрахын зориг хөвчилсэн юм. Медаль авах нь эх орондоо яруу алдар авчрах төдийгүй, мөн минийн мөрөөдөл юм. Хойшд мөн уралдаан тэмцээнд ороцохын төлөө би насан турш бэлэтгэл дасгал хийх болно гэжээ.

      "Хоёр олимпийг хамт зохион байгуулж, адилхан гайхамшигтай сайхан хийнэ" гэж долоон жилийн өмнө Бээжин хот дэлхий дахинд хандан амалсан билээ. Долоон жилийн дараа Бээжин хот бодитой үйл ажилагаагаараа энэ амлалтаа биелүүлэв. Өнөө орой өндөрлөх гэж байгаа Бээжингийн пара олимпийг Олон улсын пара олимпийн хорооны дарга Пилип Кравен үнэлж хэлэхдээ,
Энэ бол пара олимпийн хөдөлгөөний түүхэн дээрэх бэлэг тэмдэг мөн. Бид үүгээр баярлан бахархаж байна гэжээ.

     Бээжингийн пара олимпийн наадам удалгүй өндөрлөх гэж байгаа боловч үр нөлөө нь урт удаан хугацаа байх болно. Бээжингийн 2008 оны пара олимпийн наадам амжилттай болсон нь Бээжинд, мөн цаашлаад Хятад улсад маш арвин эрхэм нандин өв үлдээх болно гэж Олон улсын пара олимпийн хорооны дарга Пилип Кравен үзэж байна.

      Дэлхий дахинд авч хэлбэл, Бээжингийн пара олимп нь энх тайван солилцооны наадам юм, энэ наадам нь бие биеийн ойлголцолгыг нэмэгдүүлж, найрамдал нөхөрлөлийг гүнзгийрүүлсэн байна.

      Ираны Пара олимпийн төлөөлөгчдийн тэргүүн, Пара олимпийн хорооны орлогч дарга Гафур Каргари хэлэхдээ, Пара олимпийн наадам бол дэлхийн хүмүүнлэгийн үзэл санааг харуулах наадам мөн гэж би үзэж байгаа, пара олимпийн энэ наадамд дэлхийн олон газрын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хуран цугларсан байна. Үүнээс гадна энэ наадам нь мөн адил бус үндэстэн, адил бус орны ард түмний харилцан ойлголцолыг нэмэгдүүлж, тэд нар хоорондын хэлхээ холбоонд тус дөхөм үзүүлсэн байна. Пара олимп нь олимптай нэгэн адил энх тайван, найрамдлын наадам мөн бөгөөд харилцан сайхан сэтгэлээр хандаж, дайн дажин, цуст мөргөлдөөнөөс хол зайлах хэрэгтэй гэсэн мэдээллийг хүн төрөлхтөнд авчирж өгсөн байна гэжээ.

      Олимпийн хөдөлгөөнд авч хэлбэл, Бээжингийн пара олимпийн наадам нь ер бусын ач холбогдолтой юм, тухайлбал: 147 улс орон, газар нутгийн хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй тамирчин оролцож, пара олимпийн түүхэн дээрэх дээд амжилтыг тогтоов. Анх удаа гарын дохио хэлний систем хэрэглэв. "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах тухай конвенц"-ын дурасгалын хана гарагж, НҮБ-ын энэ конвенцыг тэмдэглэв. Энэ бүхэн нь пара олимпийн үр нөлөөг маш ихээр дээшлүүлж, олимпийн хөдөлгөөнд шинэ хүч сэлбэсэн байна.

      Пара олимпийн хөдөлгөөний түүх бол хүн төрөлхтөний амь насыг бөөчийлж, амь насыг хайралсан соёл иргэншлийн түүх мөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүсийг хүндэтгэж, хайрлаж, туслах бол нийгмийн соёл иргэншлийн дэвшлийн чухал бэлэг тэмдэг юм. Бээжингийн пара олимпийн наадам нь дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүсэл мөрөөдлөө биелүүлэх шинэ боломж хангасан байна.

      Хятад улсын дарга Хү Жиньтао хэлэхдээ, Бид Бээжингийн пара олимпийн наадмаар шинэ гараа болгож, хүмүүнлэгийн үзэл санааг цаашид бадруулан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, тэд нарыг нийгмийн амьдралд эрх тэгшээр оролцуулж, эдийн засаг нийгмийн хөгжлийн үр өгөөжийг хамт эдлүүлхэр чармайх болно. Бээжингийн пара олимп нь улс орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хоорондын олйголцолго найрамдлыг нэмэгдүүлж, дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн биеийн тамир спортын үйлэст үзэл санааны маш эрхэм нандин өв үлдээж өгөх болно гэдэгт би итгэж байна гэжээ.

     Нэгэн дэлхий дээр хамт амьдарч, сайн сайхан хүсэл мөрөөдлийн төлөө хамтаар чармайя. Өнөө орой Бээжингийн пара олимпийн бамбар удалгүй мөхөх гэж байна. Пара олимпийн буухиаг Английн Лондонд дамжууллаа. Нэгэн дэлхий, ижил мөрөөдлийнхөө төлөө, 2012 онд Лондонд уулзахын өлзийтэй ерөөлийг тавья. Дөрвөн жилийн дараа баяртай уулзья.

     Хүндэдт сонсогчид оо, ХОУР-гийн Бээжингийн пара олимпийн наадмын хаалтын ёслолд зориулан бэлэтгэсэн тусгай нэвтрүүлэг ингээд өндөрлөж байна. анхааарл хандуулсан та бүхэнд баярллаа. \Цэцэн орчуулж, Баатар хянав\


1 2 3 4 5 6