• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-17 21:56:05    
Бээжингийн Пара олимпийн наадам бүрэн дүүрэн амжилттай өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио

      Нийт талбайн 90 мянга гаруй үзэгчдийн анхаарал дор 10 настай дүлий охин Ван И-мэй гол бамбарыг хараж, дохионы яриагаар "Ариун гал миний хараж байна уу, чи миний сэтгэл зүрхэнд аслаа. Ариун гал миний сонсож байна уу, би чиний төлөө дуулаж байна" гэж хэллээ. Дүрэлзэн ассан бамбар түүний дохионы яриаг ойлгосон шиг, мөн ч Пара олимпийн наадмын ариун гад хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн сэтгэлд үргэлжлэн ассаныг мэдэж байгааг шиг алгуур аажим бөхлөө. Ингээд Бээжингийн Пара олимпийн наадам бүрэн дүүрэн өндөрлөсөн байна.

     11 хонгийн турш 147 улс орон, газар нутгийн хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй тамирчин "Ялан давах, уусан нйилэх, хамтаар эдлэх" уриан дор шантаршгүй чармайх, нугаршгүй эрэлхэг байх, амьдралыг хайрлах, өөрөөсөө давах үзэл санааны дүр төрхөө харуулж, спортын оргилом халуун сэтгэлгээ болон баяр бахдлыг хамтаар эдлэсэн байна. Үүний зэрэгцээ эрүүл хүмүүс ч сэтгэл санааы талаар ариутгагдан уярч, амь насны нэр хүндийг хүн бүхэн ухаарч, хүмүүнлэгийн гэрэл гэгээний магтуу дуулсан байна.

     Хятад улсын дарга Хү Жиньтаогийн хэлсэнчлэн, олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олимпийн хөдөлгөөн нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон эрүүл хүмүүсийг дэлхийн их гэр бүлд харилцан уусган нийлүүлж, нийгмийн эрхийг хамтаар эдлэн, эвсэг зохицонгуй дэлхийг хамтаар цогцлон байгуулхыг урамшуулан дуудаж байна.

     Тэрээр хэлэхдээ, "Хөдөлгөөнд үзэл санааг агуулна" гэсэн бол олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олимпийн хөдөлгөөний цэцэн үг юм. Пара олимпийн наадамд оролцхоор дамжуулан улс орнуудын хөгжлийн бэрхшээлтэй тамирчид өөрийгөө хүндэтгэх, өөртөө итгэлтэй байх, өөрөө чармайх, өөрийгөө авч явах хүчин чадлаа харуулж, баяр хөөр, найрамдал нөхөрлөл, хүсэл мөрөөдөл, амжилт бүтээлийг эдлэж, өөрөө өөртэйгээ өрсөлдөх, амь насны үнэ өртөгийг хөөцөлдөх зорилтодоо хүрлээ. Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олимпийн хөдөлгөөн нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон эрүүл хүмүүсийг дэлхийн их гэр бүлд харилцан уусган нийлүүлж, нийгмийн эрхийг хамтаар эдлэн, эвсэг зохицонгуй дэлхийг хамтаар цогцлон байгуулхыг урамшуулан дуудаж байна гэжээ.

     Өнөө орой хүмүүс пара олимпийн энэ хаалтын ёслолыг маш халуун дулаан зохиож, мартагдашгүй 11 хонгоо хамтаар эргэн санаж байна. Хаалтын ёслол Бээжингийн цагаар оройн 8 цагаас эхэлж, Бээжингийн пара олимпийн наадмыг өндөрлүүлэх болно. Иймээс пара олимпийн хаалтын ёслол нь ирээдүйд нэн чиглэсэн, нэн халуун дулаан, нэн аяндааны, нэн шинэ байх болно. Уран сайханы тоглолт голдуу Бээжингийн онцлогийг харуулж, амь нас болон байгалийн зохицолыг илэтгэсэн бөгөөд үзэгчдийг өргөнөөр оролцуулах явдлаар онцлог болгосон байна. Үүнээс гадна 2012 оны пара олимпийг зохион байгуулах Лондон хот нь Бээжингээс Олон улсын Пара олимпийн хорооны далбааг хүлээн авах бөгөөд 8 минутын тоглолт гаргах болно.

1 2 3 4 5 6