2018 ХОЁР ЧУУЛГАН

Онцлох мэдээ

Цоо шинэ байдлыг лавтай бий болгоно

10-нд, 2018 оны Бө-Аогийн  Азийн чуулга уулзалтын оны хурал Хайнань мужийн Бө-Ао хотод нээгдэв.

Ли Жаньшү У.Хүрэлсүхтэй уулзав

Синьхуа агентлагийн мэдээ: 9-нд Ардын Их Хурл-ын ордонд,  БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү Монгол улсын ерөнхий сайд  У.Хүрэлсүхтэй уулзав.
Уулзалтын үеэр Ли Жаньшү: 2014 онд Ши Жиньпин дарга  Монгол улсад айлчлан, Хятад, Монголын харилцааг бүх талын стратегийн түншлэлийн  харилцаа болгон шат ахиулж, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг  тогтоосон юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа  тасралтгүй гүнзгийрч, Хятад улс Монгол улсын худалдааны чухал түнш, хөрөнгө  оруулалтын эх үүсвэр, туслагч орон болсон юм.

​Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны жил тутмын чуулга уулзалт нээгдэв

10-нд Хятадын Хайнань мужийн Бө-Ао сууринд Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны жил тутмын чуулга уулзалт нээлтийн ёслолоо хийв. Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон, илтгэл тавьжээ.

Ли Кэчян У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийв

9-нд Бээжин хотноо БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятадад айлчилж ирсэн МУ-ын засгийн газрын ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийлээ.

Азийн хэвлэл мэдээллийн дээд уулзалт болов

Азийн хэвлэл мэдээллийн дээд уулзалт "Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ эрин үе-дэд бүтцээ харилцан холбох, шинэ бүтээмжийн хөгжил" уриан дор боллоо.

Ши Жиньпин Австрийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 8-нд Бээжин хотноо Австрийн ерөнхийлөгч Александр Ван дер Беллентэй хэлэлцээ хийж, Хятад, Австрийн стратегийн түншийн найрсаг харилцаа тогтоож, Хятад, Австрийн бүтээлч хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар санал нэгтэй шийджээ. Австрийн ерөнхий сайд Себастьян Курз тус хэлэлцээнд оролцсон байна.

Азийн өрсөлдөх чадварын тайланг нийтэлжээ

Синьхуа агентлагийн мэдээ: 8-нд Бө-Аогийн Азийн чуулга уулзалтаас "Азийн өрсөлдөх чадварын тухай 2018 оны тайлан"-г нийтэлжээ. Тус тайланд, дэлхийн эдийн засгийн сэргэлт ба Азийн бүс нутгийн эдийн засгийн интеграцчилал хурдацтай ахисны улмаас Азийн эдийн засгийн цогцуудын эдийн засаг  ерөнхийдөө эерэг хандлагатай болсон хэмээн тэмдэглэсний зэрэгцээ худалдааг ивээх  үзэл эдийн засгийн хөгжлийн урт хугацааны хөдөлгөх хүч болж чадахгүй, харин эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хязгаарлана хэмээн сэрэмжлүүлсэн байна.

Бө-Аогийн хавар дэлхий дахины нүдэнд...

2018 оны хавар  Бө-Аогийн Азийн чуулга уулзалтыг зохион байгуулах гэж буй Хятадын эдийн засгийн  хамгийн том онцгой бүс, өөрчлөлт нээлтийн “цонх” гэгдсэн Хайнань муж даян  дэлхийн анхаарлын төвд дахин орлоо

​У.Хүрэлсүх: Монгол, Хятад хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн боломж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятадын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө: Юуны өмнө, МУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бол БНХАУ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал юм.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын оны хурал болно

4-р сарын 8-11-нд Хятадын Хайнань мужийн Бө-Ао сууринд  2018 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын оны хурал болно.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын оны хурал болно

4-р сарын 8-11-нд Хятадын Хайнань мужийн Бө-Ао сууринд  2018 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын оны хурал болно

Ши Жиньпин Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нээлтэд оролцоно

 Хятад улсын дарга Ши Жиньпин 2018 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нээлтэд оролцон чухал үг хэлж, хуралд оролцох гадаад улс орнуудын төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагын албаны хүмүүстэй уулзана.

Бө-Аогийн чуулга уулзалтыг шууд дамжуулна

2018 оны 4-р сарын 3-ны 9 цагт, Гадаад харилцааны яамнаас гадаад дотоодын сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийж, 2018 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын жил тутмын хурлын холбогдох байдлыг танилцуулна.