Цөмийн төхөөрөмжийн хяналтын камерыг эвдлэг хийхэд ашиглаж болохгүй
2021-12-17 10:01:02
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Ираны атомын эрчим хүчний агентлагийн хэвлэлийн төлөөлөгч  Бехруз Камалеванди  16-нд хэлэхдээ, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг Ираны цөмийн эрчим хүчний байгууллагатай хамтран ажиллаж, Ираны Караж бүс нутаг дахь цөмийн төхөөрөмжийн хяналтын камерыг эвдлэг хийхэд ашиглахгүй байхыг батлах ёстой гэжээ. 

Ираны цөмийн эрчим хүчний байгууллагын албаны сайтын нийтэлсэн мэдээгээр, Бехруз камалеванди  хэлэхдээ, техник, аюулгүй байдал, хууль эрхзүйн шалгалтын дараа л Каражийн бүс нутаг дахь цөмийн төхөөрөмжид Олон улсын атомын эрчим хүчний байгууллагын хяналтын төхөөрөмжийг угсарч болно. Үүнээс гадна Олон улсын атомын эрчим хүчний байгууллагын техникийн ажилтнууд Ираны аюулгүйн мэргэжилтнүүдийн эдгээр хяналтын камерын талаарх асуусан асуултад хариулах үүрэг хариуцлагатай юм. 

Бехруз Камалеванди  хэлэхдээ, хяналтын камерт бичигдсэн тоо баримтыг мемори картад хадгална. Мемори карт дүүрвэл Ираны болон Олон улсын атомын эрчим хүчний агентлаг гаргаж авч хамтаар битүүмжилж, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг эдгээр тоо баримтыг унших боломжгүй. Эдгээр арга хэмжээ нь Иракийн парламентын батлан зөвшөөрсөн стратегийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу авч буй юм. Энэ Америкийн ганц талын хориг арга хэмжээг цуцалж, Ираны ард түмний ашиг сонирхлыг хамгаалан, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг эрхийн хүрээнээсээ хальсан хяналт тавихаас сэргийлж буй хэрэг юм гэжээ. 

 Бехруз Камалеванди  хэлэхдээ, стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилтыг биелүүлснээс хойш, өөрөөр хэлбэл Иранд тавьсан бүх хоригийг бүрэн цуцалснаас хойш хяналтын тоо баримтуудыг Олон улсын атомын эрчим хүчний агентлагт хүлээлгэн өгөх болно гэжээ.