Ираны цөмийн хэлэлцээрийн бусад талууд саналыг хүлээн авбал дараагийн шатны хэлэлцээ даруй эцсийн хэлэлцээ болно
2021-12-18 15:13:14
Share
Share this with Close
youtube WeChat

Исламын Бүгд Найрамдах Иран улсын мэдээллийн агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 17-нд, Ираны Гадаад хэргийн дэд сайд, Ираны цөмийн асуудлаарх ахлах төлөөлөгч Багери Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийн нэгдсэн хорооны хурал өндөрлөсний дараа хэлсэн үгэндээ, хэрэв Ираны цөмийн хэлэлцээрт оролцогч бусад талууд Ираны "Ухаалаг санал"-ыг хүлээн авбал дараагийн ээлжийн хэлэлцээ нь даруй эцсийн хэлэлцээ болно, харин тохиролцоонд хүрэх хурд нь оролцогч бусад талуудын хүсэл саналаас шалтгаална гэжээ.

Мөн өдрийн уулзалтын дараа, Америк, Ираны хэлэлцээрийг сэргээх долоо дахь ээлжийн хэлэлцээ албан ёсоор өндөрлөж, дараагийн шатны хэлэлцээ 12-р сарын 27-нд болох төлөвтэй байна.

Багери хэлэхдээ, Ираны шинэ засгийн газар саяхан засгийн эрх барьж, Ираны хэлэлцээний төлөөлөгчдийн бүрэлдэхүүн ч дөнгөж бүрдэж буй нөхцөл байдлыг харгалзан, өмнөх 6 удаагийн хэлэлцээний тохиролцоонд хүрсэн санал, нийтлэг ойлголтыг үндэслэн, Ираны төлөөлөгчийн баг бүрэлдэхүүн шинэ засгийн газрын үзэл бодол, байр суурийг долоо дахь хэлэлцээнд авч хэлэлцүүлэх бөгөөд бусад холбогдох талуудад хандан хоёр шинэ баримт бичгийн төслийг өргөн дэвшүүлж, энэ удаагийн хэлэлцээний үндэс болгоно. Үүний нэг нь Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцлах тухай, нөгөө нь Ираны цөмийн үйл ажиллагааны тухай юм. Хоёр баримт бичгийн төсөл нь энэ оны 6-р сард болсон зургаа дахь удаагийн хэлэлцээний үеэр тохиролцоонд хүрсэн бичиг баримтын агуулгаас ялгаатай, энэ нь эхлээд Европын холбогдох талуудын дургүйцэл, эсэргүүцэлтэй тулгарч байсан гэжээ. Холбогдох талууд зургаа дахь шатны хэлэлцээний үеэр тохиролцоонд хүрсэн нийтлэг ойлголтод буцан ирж, үүний үндсэн дээр шинэ ээлжийн хэлэлцээ хийх ёстой гэж тэрээр үзсэн байна. \Ренчинсоо\