Багдадын "Ногоон бүс" пуужингийн дайралтад өртжээ
2021-12-19 14:12:36
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 12-р сарын 19-ний үүрээр Иракийн нийслэл Багдад хотын "Ногоон бүс" хоёр ширхэг пуужингийн довтолгоонд өртсөн бол нэг ширхэг пуужинг АНУ-аас тус оронд суугаа элчин сайдын яамны агаарын довтолгооноос сэргийлэн хамгаалах систем замаас тосон устгаж, нөгөө нэг нь ойролцоох талбайд тусч, хоёр автомашин сүйдсэн тухай тус орны Аюулгүйн арми мэдэгджээ.

Арабия телевизийн мэдээлснээр, пуужинг Багдадын зүүн хойд хэсэгт орших Палестин гудамжны бүсээс хөөргөсөн байна.