“Олон улсын нөхцөл ба Хятадын дипломат харилцаа” семинар болов
2021-12-20 22:22:41
Share
Share this with Close
youtube WeChat

“2021 оны олон улсын нөхцөл байдал ба Хятадын дипломат харилцаа” семинар 20-нд Бээжинд болж, Хятадын ГХ-гийн сайд Ван И нээлтийн ёслол дээр хэлэхдээ: Зуун жилд тохиож байгаагүй цар тахлын халдвар даамжран давтагдсаар буй нөхцөлд Хятад улс үр ашигтай дипломат харилцаа өрнүүлж, хэлснээ биелүүлдэг том гүрний дүр төрхийг харуулан, өнөөдрийг хүртэл 120 гаруй улс орон, олон улсын байгууллагыг 2 тэрбум шахам тун вакцинаар хангаж, гадаадад вакциныг хамгийн олон хангасан улс орон болсон юм. 

Хятад улс КОВИД-19-ийн эсрэг вакциныг олон улсын бүтээгдэхүүн болгох амлалтыг хамгийн түрүүнд дэвшүүлж, вакцины оюуны өмчийн эрхийг чөлөөлөхийг хамгийн түрүүнд дэмжиж, хөгжиж буй орнуудтай хамгийн түрүүнд вакцины үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа өрнүүлсэн. Өнөөдрийг хүртэл 120 улс орон, олон улсын байгууллагад 2 тэрбум шахам тун вакцин нийлүүлсэн нь Хятад улсаас бусад дэлхийн хэмжээний вакцин ашиглалтын нийт хэмжээний 1/3 хувийг эзэлж байна. Зарим орон вакциныг хэт ихээр нөөцөлж, “вакцины үндсэрхэг үзэл”-ийг ихээр дэвэргэж буй нөхцөлд Хятад улсын вакцин “ард түмний вакцин”, “дэлхий нийтийн вакцин”, “үнэ нь боломжийн вакцин” болж, дэлхий нийтэд илүү их хүсэл эрмэлзэл авчирч байна. 

Зарим орон вирусийн эх үүсвэрийг хайх нэрээр улс төрийн явуулга хийж байгаа нь цар тахлын эсрэг олон улсын хичээл зүтгэлийг эвдэж байгаа төдийгүй халдварыг даамжруулсаар байна. Цар тахлыг улс төржүүлэх, гүтгэлэг явуулах, вирусийн эх үүсвэрийг хайхыг өөр зорилгоор ашиглахыг эсэргүүцэх нь олон улсын нийтлэг ойлголт болсон. КОВИД-19 вирус, эсвэл улс төрийн вирус гэлтгүй бүгд эцсийн эцэст алга болж дуусна гэжээ. \Уртнасан.\