Япон хиймэл дагуул хөөргөв
2021-12-23 15:28:07
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 23-ны үүрээр Японы Мицубиши компани H2A пуужингаар Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын компорацийн холбооны хиймэл дагуулыг тойрог замд нь амжилттай хөөргөв.

Тухайн нутгийн цагаар 23-ны үүрээр Японы өмнөд хэсгийн Кагошима мужийн Танегашима сансрын төвөөс H2A пуужингаар, Лондонд төвтэй Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын компорацийн 6 дахь үеийн Inmarsat цуврлын анхдагч хиймэл дагуулыг сансарт хөөргөв. Хөөргөсний 26 минутын дараа хиймэл дагуулыг тойрог замд нь амжилттай оруулсан хэмээн Мицубиши компани мэдэгдэв.

Японы хэвлэлийн хэрэгслүүдийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 22-ны орой хөөргөхөөр төлөвлөж байсөн боловч хөөргөхөөс өмнө пуужингийн их биеийг баталгаажуулах ажил удааширсантай холбоотойгоор 23-ны 00:32-т хөөргөжээ. H2A пуужинг одоогийн байдлаар 45 удаа хөөргөсөн бөгөөд 44 удаа амжилттай хөөрчээ.

Н.Пүрэвжав