Ливан дахь арми бол тогтворгүй бүс нутагт тогтвортой байдлын бэлэг тэмдэг
2021-12-23 17:06:43
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш саяхан НҮБ-ын Ливан дахь түр армийн төвтэй танилцах үедээ, НҮБ-ын Ливан дахь арми нь "тогтворгүй бүс нутагт тогтвортой байдлын бэлэг тэмдэг" юм гэжээ.

Тэрээр 12-р сарын 19-21-ний өдрүүдэд Ливанд айлчилж, 21-нд Ливаны өмнөд хэсгийн Накурах хотод байрлах НҮБ-ын Ливан дахь армийн төвд ажиллав. Тэрээр хэлэхдээ, НҮБ-ын Ливан дахь арми нь Ливаны өмнөд хэсэгт "тогтвортой бус нутагт тогтвортой байдлын бэлэг тэмдэг" юм. Израйль болон Ливаны хилийн бүсэд мөргөлдөөн гарахгүй байгаа нь НҮБ-ын Ливанд суугаа армитай ихээхэн холбоотой юм гэжээ.

Гутерриш хэлэхдээ, талууд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн 1701 тоот тогтоолыг бүрэн хэрэгжүүлж, "цэнхэр шугам"-ын хоёр талд гал зогсоох дэглэмийг сахих нь маш чухал юм. Өнөөгийн нөхцөл байдалд ямар нэгэн зөрчил мөргөлдөөн гарах юм бол "төсөөлөхийн аргагүй үр дагавар дагуулах" болно гэдгийг талууд санах ёстой. Талууд "цэнхэр шугам"-ын тогтвортой байдлыг хамгаалахын төлөө ажиллана гэдгээ амлах ёстой гэжээ.

Н.Пүрэвжав