УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны Гадаад харилцааны зөвлөл мэдэгдэл гаргав
2021-12-24 19:44:16
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ “Уйгаруудыг албадан хөдөлмөрлүүлэхээс урьдчилан сэргийлэх хуулийн төсөл” гэгчдээ гарын үсэг зурж хууль болгосонтой холбогдуулан УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны Гадаад харилцааны зөвлөл 24-нд мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд тэмдэглэснээр:

Саяхан АНУ “Уйгаруудыг албадан хөдөлмөрлүүлэхээс урьдчилан сэргийлэх хуулийн төсөл” гэгчдээ гарын үсэг зуран хууль болгож, Хятад улсын дотоод засаглалд хөндлөнгийн бүдүүлэг оролцоо хийж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчсөн юм. УТЗЗ-ийн Бүх Хятадын Хороо үүнийг эрс эсэргүүцэж байна.

“БНХАУ-ын үндсэн хууль” нь ард иргэдэд хөдөлмөрлөх эрх ба үүрэг хариуцлагыг олгосон байдаг. Хятад улс ард түмэн төвтэй хөгжлийн үзэл санааг баримталж, ард иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн эрх ашгийг ямагт дээд хэмжээнд чухалчлан үзэж, ямарваа хэлбэрийн албадан хөдөлмөрлүүлэхийг урьдчилан сэргийлдэг буюу арилгадаг юм. Шиньжяны хөдөлмөр эрхлэлтийн баталгаажуулалтын бодлого хийгээд практик нь Хятад улсын үндсэн хуульд нийцэх бөгөөд олон улсын хөдөлмөр эрхлэлт, хүний эрхийн стандартыг хангаж, Шиньжяны олон үндэстнүүдийн ард түмний сайн сайхан амьдралын төлөөх хүсэл тэмүүлэлд нийцэх юм. Өдгөө Хятад улсын Шиньжяны улс төр тогтвортой, эдийн засаг нь хөгжиж, ард түмний амьдрал аз жаргалтай байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн танигдсан бодит байдал юм. Америкийн тал үүнийг харсан атлаа харсангүй мэтээр овлож, Шиньжяны хамаатай асуудлыг байн дахин өлгөн авч цуурхал дэгдээн, “хүний эрх”-ийн баг зүүж улс төрийн явуулга болон эдийн засгийн дээрэмдэл хийж байна, энэ нь түүний “Шиньжяныг ашиглан Хятад улсыг хязгаарлах”-ыг оролдож байгаа, "Хятад улсын хөгжлийг хориглох" гэсэн хорон муу санааг бүрэн гүйцэд илчилж байна.

Шиньжянтай хамаатай “албадан хөдөлмөрлүүлэх” гэгч асуудлыг ашиглан Хятад улсын талаар цуурхал тавих, гүтгэн муулахаа зогсоож, үүгээр шалтаглан Шиньжяны компани нэгж, аж үйлдвэрлэлд дарамт өгөхөө больж, бусдыг хохироохын зэрэгцээ өөрт нь ч ашиггүй буруу үйлдэл хийхээ зогсоохыг бид Америкийн талд шаардаж байна. Шиньжяны хамаатай асуудлыг ашиглан хорон муу явуулга хийх нь Шиньжяны олон үндэстнүүдийн ард түмний эрэлхийлж байгаа сайн сайхан амьдралын төлөөх гуйвшгүй алхааг хориглож чадахгүй, Хятад улс тасралтгүй хөгжин хүчирхэгжихийн түүхийн их чиг хандлагыг хориглож чадахгүй гэжээ.