Шиньжяны Уйгарын өөртөө засах орны ардын засгийн газар мэдэгдэл гаргав
2021-12-25 16:06:29
Share
Share this with Close
youtube WeChat

Шиньжяны Уйгарын өөртөө засах орны Ардын засгийн газар 24-ний өдөр Америк "Уйгарын албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх тухай хууль" гэгчид гарын үсэг зурж, хуульчилсан тухай ёслол төгөлдөр мэдэгдэл нийтэлжээ.

Орон нутгийн цагаар 12-р сарын 23-ны өдөр АНУ хүний эрхийн нэрийн дор улс төрийн заль мэх, эдийн засгийн дээрэлхэх үйл ажиллагаа явуулж, "Уйгарын албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх тухай хууль" гэгчид дур зоригоор гарын үсэг зурж, хуульчилж, Шиньжяны бүх үндэстний ард түмний хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр эрхлэлтээр дамжуулан сайн сайхан амьдрах эрхийг нь хасахыг оролдож, Шиньжяны тогтвортой хөгжлийг хязгаарлаж, "Шиньжяныг ашиглан Хятадад хяналт тавих" гэсэн хорон санаат зорилгодоо хүрэхийг горьдсон байна. Энэ үйлдлийг Шиньжяны Уйгарын өөртөө засах орон болон Шиньжяны бүх үндэстний ард түмэн эрс буруушааж, эрс эсэргүүцэж байна!