Америк албадан хөдөлмөрлүүлэхээс сэргийлэх хууль гэгчийг гаргасанд хариу барив
2021-12-26 15:41:34
Share
Share this with Close
youtube WeChat

25-нд Шиньжяны асуудлаарх 65 удаагийн хэвлэлийн бага хурал Бээжинд болж, Америк Уйгаруудыг албадан хөдөлмөрлүүлэхээс сэргийлэх хууль гэгчийг гаргасан асуудалд чиглүүлэн Шиньжяны үйл хэрэгт илээр оролцоо хийж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Шиньжяны асуудлаар Хятадыг хязгаарлах гэсэн заль мэхэнд чиглүүлэн ШУӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Шю Гүйшян хэлэхдээ, энэ бол дээрэнгүй үзлийн илрэл, дээрэмчний логик, хүйтэн дайны сэтгэлгээ мөн. Энэ нь бүрмөсөн буруу зүйл бөгөөд хүмүүсийн дургүйцлийг хүргэх аюултай үйлдэл юм гэжээ.

Шю Гүйшян хэлэхдээ, Уйгаруудыг албадан хөдөлмөрлүүлэхээс сэргийлэх хууль гэгч нь Шиньжяны хөдөлмөрчдийн бодит байдлыг ноцтой гуйвуулсан байна. Шиньжя БНХАУ-ын хууль дүрмийг нухацтай хэрэгжүүлж, ард түмнийг сайн сайхан амьдралтай болгох үзэл баримтлалаар Шиньжяны үндэстнүүдийн олон түмний хөдөлмөр эрхлэх эрхийг үнэнхүү хүндэтгэн баталгаажуулж, ямарваа хэлбэрийн үндэстний гадуурхахыг эрс эсэргүүцэж, аливаа хэлбэрийн албадан хөдөлмөрлүүлэх ажиллагаа чанга хориглосоор ирсэн юм гэжээ.

Тэр хэлэхдээ, Уйгаруудыг албадан хөдөлмөрлүүлэхээс сэргийлэх хууль гэгч нь олон улсын хууль болон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээнээс ноцтой зөрчиж буй хэрэг юм. Албадан хөдөлмөрлүүлж буй гэдгийг хэн тогтоодог юм? Энэ талаар олон улсын хуулийн салбарт тодорхой тогтоол бий. Олон улсын үйлдвэрчний эвлэлийн албадан хөдөлмөрлүүлэх конвенцод тогтоосноор, албадан хөдөлмөрлүүлнэ гэдэг нь ямарваа хүнийг залхаан шийтгэхээр айлган сүрдүүлж, өөртөө зөвшөөрөөгүй нөхцөлд бусдыг албадан дургүй хөдөлмөр эрхлүүлэхийг хэлдэг юм. Америкийн энэ үйлдэл дэндүү утгагүй юм. Америкийн удирдагчид өөрсдөө хүний эрхийг хэрхэн зөрчиж, өөрийнхөө иргэдийг хэрхэн хохироож байсан тухайгаа сайн тунгаан бодсон нь дээр байх гэжээ.