"АНУ-ын хүний эрхийн улс төржилт хүний эрхийн засаглалын үндэс суурийг устгаж байна" тайлан нийтлэв
2021-12-27 14:10:38
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэг өнөөдөр "АНУ-ын хүний эрхийн улс төржилт хүний эрхийн засаглалын үндэс суурийг устгаж байна" нэртэй судалгааны тайлан нийтэлжээ. Уг тайланд, АНУ өөрийн улс төрийн ашиг сонирхол, дэлхийн ноёрхлыг хадгалахын тулд, олон улсын хүний эрхийн салбарт хүний эрхийг улс төржүүлж байгаа нь дэлхийн хүний эрхийн засаглал тогтоож, үйл ажиллагаагаа явуулж буй чухал үндэс суурийг ноцтой эвдэж, дэлхийн хүний эрхийн хөгжилд томоохон аюул занал учруулж, маш муу муухай, аймшигтай үр дагаварыг бий болгосон гэж тэмдэглэжээ.

Тайланд дурдахдаа, АНУ хүний эрхийг улс төрийн тэмцлийн багаж хэрэгсэл болгож байна. Мөн хүний эрх, түүний улс төрийн стратеги хоорондын уялдаа холбоог үндэслэн хүний эрхийн талаарх байр суурийг шийдэж байна. Дэлхийн стратеги болон олон улсын хүний эрхийн стандар хоорондын зөрчлийн өмнө, АНУ хүний эрхийн зарчмаас татгалзаж, ноёрхлыг хамгаалсан, эсвэл өөрийн улс төрийн ашиг сонирхолд тулгуурласан хүний эрхийн зарчмыг сонгон хэрэглэж, бүр цаашлаад хүний эрхээр шалтаг болгон өөрийн улс төрийн ашиг сонирхолд заналхийлж буй улс орнуудыг "хүний эрхийг зөрчсөн" хэмээн цоллож, бусад орны бүрэн эрхт байдалд халдсан хэмээн ёс суртахууны нөмрөг өмсгөдөг гэж тэмдэглэв. 

АНУ хүний эрхийн асуудлыг улс төржүүлж байгаа нь дэлхийн хүний эрхийн засаглалд ноцтой гамшиг бий болгож, олон улсын хүний эрхийн хэвийн хөгжилд саад учруулан, зарим улс орнуудыг эмх замбараагүй байдалд оруулж, хүний эрхийн үзэл баримтлал, ариун цэгц үзэл санааг гутааж байна. АНУ хүний эрхийг шалтаг болгон ашиглаж, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоо хийж, бусад орны бүрэн эрхт байдалд халдан, бусад орнуудад дайн дажин, гай гамшигт учруулан, хүний эрхийн шинэ гамшиг үүсгэж байна гэж тайланд тэмдэглэжээ. \Ренчинсоо\