Эв нэгдэн халдварт өвчнийг хориглон зогсоохыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав
2021-12-28 09:45:42
Share
Share this with Close
youtube WeChat

27-нд, хоёр дахь удаагийн Халдварт өвчнөөс сэргийлэх олон улсын өдрөөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш виедо бичлэгээр үг хэлж, эв нэгдлээ чангатган, хамтдаа хичээж, төрөл бүрийн халдварт өвчнийг хориглон зогсоохыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалсан байна.

Антонио Гутерриш хэлэхдээ: КОВИД-19 вирус газар авсан явдал нь халдварт өвчин бол “маш түргэхэн дэлхийд тарах”, эрүүл мэндийн системийг “дампууралд хүргэх”, түүнчлэн хүмүүсийн өдөр тумын амьдралыг эрс тэс өөрчлөх эрсдэлтэйг харууллаа. Хүмүүс сүүлийн жилүүдэд гарсан эрүүл мэндийн тулгамдсан хэргүүдээс сургамж аваагүй, ямар нэг газарт гарсан халдвар үндэстэн дамнан өргөжин тарж дэлхийн чанартай халдвар болохыг хориглох талаар олон улсын хамтын нийгэмлэг хараахан бэлэн биш байгаа юм. Халдварт өвчин нь бүх улс орнуудад нүүрлэсэн “илт бөгөөд бодиттой эрсдэл” хэвээр байна. КОВИД-19 халдвар нь хүн төрөлхтөний туулсан сүүлчийн удаагийн халдварт өвчин биш байх нь тодорхой, олон улсын хамтын нийгэмлэг дараачийн удаагийн эрүүл мэндийн хямрал хүрч ирэхээс өмнө зайлшгүй сайтар бэлтгэх ёстой гэжээ.

Олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдлээ чангатган, “халдварт өвчин даамжрахыг хориглон зогсоох боломжийг улс орон нэгбүрд олгох” ёстой хэмээн Антонио Гутерриш онцолсон байна.

НҮБ-ын ерөнхий ассамблейн 75-р чуулган ноднин мэдэгдэл гаргаж, жил бүрийн 12-р сарын 27-ныг халдварт өвчнөөс сэргийлэх олон улсын өдөр болгон тогтоожээ.