Хятад улс холбооны технологийн туршилтын хиймэл дагуул хөөргөв
2021-12-30 09:57:49
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн цагаар 2021 оны 12-р сарын 30-ны 0 цаг 43 минутад Хятад улс Шичаны дагуул хөөргөх төвөөс Чан Жэн-3B зөөгч пуужинг ашиглан холбооны технологийн туршилтын 9-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөн товлосон тойрог замд нь оруулжээ.

Энэ нь Шичаны дагуул хөөргөх төв, түүнчлэн Хятад улсын сансар судлалын салбарын хувьд энэ оны сүүлчийн удаагийн хөөргөлт болов. Үүний зэрэгцээ Чан Жэн-3B нэрэмжит зөөгч пуужингийн 405 дахь удаагийн нислэг байлаа.





\Уртнасан.\