Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын хэмжээ 6 их наяд ам. долларт хүрэх төлөвтэй байна
2021-12-30 16:37:16
Share
Share this with Close
youtube WeChat

30-ны өдөр Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас хийсэн Төрийн зөвлөлийн бодлогын мэдээлэл нийтлэх хурлын үеэр, Худалдааны яамны холбогдох хүн хэлэхдээ, энэ оны Хятадын бүтэн жилийн бараа бүтээгдэхүүний импорт экспортын хэмжээ 6 их наяд ам.долларт хүрч, 20 гаруй хувиар өсөх төлөвтэй байна гэжээ.

Худалдааны яамны дэд сайд Рэнь Хүнбинь танилцуулахдаа: Өнгөрсөн онтой харьцуулахад импорт экспортын өсөлт ойролцоогоор 1.3 их наяд ам.доллар байгаа нь сүүлийн 10 жилийн нийт өсөлттэй тэнцэж байна. Эхний гурван улиралд экспорт импортын олон улсын зах зээлд эзлэх хувь хэмжээ 15%, 12.1%-д хүрч, шинэ дээд амжилт тогтоолоо гэжээ.

Шинээр хөгжиж буй зах зээлүүд болон Хятадын худалдааны хэлхээ холбоо улам нягтрарч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн тэргүүлэх үүрэг роль улам бүр илт болж, төв, баруун бүс нутгийн идэвх тасралтгүй эрчимжин, экспортын нэмүү өртөг нэмэгдсээр байна. Мөн механик болон цахилгааны бүтээгдэхүүний экспортын эзлэх хэмжээ 59 хувьд хүрч, цахилгаан хүчний автомашины экспорт 2.5 дахин өссөн байна.

Эхний гурван улирлын байдлаар, бараа бүтээгдэхүүний экспортын өсөлт ДНБ-ий өсөлтийн 27.8 хувийг эзэлж, сүүлийн арван жилийн адил хугацааны дээд амжилтыг тогтоожээ. \Ренчинсоо\