“Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр” ирэх оноос хэрэгжиж эхэлнэ
2021-12-30 16:26:01
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 1-р сарын 1-ний өдөр дэлхий нийтэд хамгийн олон хүн амтай, хамгийн том эдийн засаг, худалдааны цар хүрээтэй, хамгийн их хөгжлийн нөөц хүчинтэй чөлөөт худалдааны хэлэлцээр болох "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр" буюу RCEP нь Бруней, Камбож, Лаос, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг АСЕАН-ны 6 гишүүн орон болон Хятад, Япон, Шинэ Зеланд, Австрали зэрэг АСЕАН-ны гишүүн бус 4 орнуудад хүчин төгөлдөр болно.

RCEP-ийн гишүүн орнуудын нийт хүн ам, эдийн засгийн нийт хэмжээ, экспортын нийт хэмжээ нь дэлхийн нийт хэмжээний 30 орчим хувийг эзэлдэг бөгөөд энэ нь эдийн засгийн цогцын асар их цар хэмжээ, хөгжлийн орон зайг агуулдаг. 2020 онд БНХАУ-аас RCEP-ийн гишүүн орнуудад хийсэн экспорт тус улсын нийт экспортын 27 орчим хувийг, импорт тус улсын нийт импортын 38 орчим хувийг эзэлсэн бол RCEP-ийн гишүүн орнуудын хөрөнгө оруулалт Хятадын бодитой авч ашигласан гадаадын хөрөнгө оруулалтын 10 гаруй хувиас давсан байна.

RCEP-ийн бараа бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний хөрөнгө оруулалт, дүрэм журам зэрэг олон салбарт нээлттэй байх түвшин нь Хятадын ДХБ-д амласан нээлттэй байдлын түвшнээс хамаагүй өндөр байна. \Ренчинсоо\