Дэлбэрэлтийн улмаас 4 хүн амиа алдаж, 15 хүн шархаджээ
2021-12-31 10:18:51
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 12-р сарын 30-нд, Пакистаны Белужистан мужийн төв Кветта хотын Жинна зам дээр дэлбэрэлт болж, 4 хүн амиа алдаж, 15 хүн шархаджээ.

Дэлбэрэлт Жинна замын Шинжлэх ухааны академийн ойролцоо болсон бөгөөд шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал нь хүнд байгааг тухайн нутгийн цагдаагийн газраас мэдээллээ.

Кветта хотын цагдаагийн дарга Саид Хусейн Шах хэлэхдээ, урьдчилсан мөрдөн байцаалтаас үзэхэд, дэлбэрэлт үүсгэсэн тэсрэх бодис 2.5 кг байсан бөгөөд хэрэг гарсан газрын ойролцоох нэг шон дээр байрлуулсан байв гэжээ. \Ренчинсоо\