Гутерриш цөмийн зэвсэгтэй таван орны удирдагчдын хамтарсан мэдэгдлийг сайшаалаа
2022-01-04 14:55:11
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 1-р сарын 3-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийлгэж, цөмийн зэвсэгтэй таван орны удирдагчдын цөмийн дайнаас сэргийлэх болон зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэргийлэх тухай хамтарсан мэдэгдлийг сайшааж байна гэжээ.

Тэрээр мэдэгдэлдээ, цөмийн зэвсэгтэй таван орон өрийнхөө журамлах ёстой хоёр тал болон олон талын түгээхгүй байх, хорогдуулах, хязгаарлах хэлэлцээр болон амлалтаа хүлээн зөвшөөрч, үүнд цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээний дагуу үүрэглэх хариуцлага болон зэвсэг хорогдуулахтай холбоотой хүчин төгөлдөр үүрэг хариуцлага багтаж байна гэжээ.

Гутерриш хэлэхдээ, цөмийн зэвсэгтэй орнууд цөмийн дайн үүсэхээс сэргийлэх амлалт хийсэн нь урамшмаар мэдээ юм. Энэ нь миний энэ талын яриа хэлэлцээ хамтын ажиллагааны талаар урт хугацаа хийсэн хүсэл шаардлагатай нийцэж байна. Би цаашид энэ талын дэлгэрэнгүй байдлыг ойлгохыг хүсэж байна гэжээ.

Гутерриш хэлэхдээ, цөмийн аюулыг арилгах цорын ганц арга зам бол бүх цөмийн зэвсгийг устгах явдал юм. Цөмийн зэвсэгтэй орнууд болон бүх гишүүн онуудтай хамтран ажиллаж энэ зорилтыг эртхэн биелүүлэхийг би дахин нотолж байна гэжээ.