Хятад, Казахстаны дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш хамтын ажиллагаа эрчтэй хөгжив
2022-01-04 20:35:20
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 1-р сарын 3-н Хятад, Казахстан дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. БНХАУ-аас Казахстанд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жан Шюэ ярилцлага өгөхдөө, дипломат харилцаа тогтоосон 30 жилд Хятад, Казахтаны харилцаа олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн сорилтыг даван туулж, хамтын ажиллагааны эрч хүчээ хадгалсаар ирэв. 30 жилийн шаргуу хүчин чармайлтаар Хятад, Казахстаны эрч хүчтэй харилцаа нь шинэ гараагаа эхлүүлж, илүү сайн сайхан ирээдүйтэй золгоно гэдэгт бат итгэлтэй байна гэжээ.

Дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш Хятад, Казахстан хоёр орны харилцаа тогтвортой, эрүүлээр хөгжиж, 2019 онд өнө мөнхийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг байгуулав. Жан Шюэ сайд хэлэхдээ, Хятад, Казахстан хоёр орон бол сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан хүндэтгэсэн, цаг үетэй зэрэгцэн урагшилсан, хамтран ажиллаж хамтдаа хожсон улс орнуудын үлгэр жишиг юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Дипломат харилцаа тогтоосон 30 жилд Хятад, Казахстаны харилцаа олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн сорилтыг даван туулж, хамтын ажиллагааны эрч хүчээ хадгалсаар ирэв. Хоёр орон хилийн түүхэн үлдэгдэл асуудлаа шийдвэрлэж, одоо өнө мөнхийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулаад байна. Хятадын түүхэнд анхдагч газрын түүхий нефтийн импортын хоолойг хамтран барьж байсан бол одоо Хятад улс хөрш орнуудтайгаа харилцах олон улсын хилийн хамтын ажиллагааны төвийг хамтран байгуулж, Хятад, Казахстаны дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш үсрэнгүй хөгжилд хүрэв. Ялангуяа ойрын жилүүдэд Хятад, Казахстаны харилцаа улс төрийн талаар харилцан тууштай дэмжиж, стратегийн талаар нягт харилцаж, эдийн засаг, худалдааны талаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн талаар өргөн хүрээнд туршлага солилцон, жинхэнэ утгаараа сайн хөршийн найрамдалт, харилцан хүндэтгэсэн, цаг үетэй зэрэгцэн урагшилсан, хамтран ажиллаж хамтдаа хожих улс орнуудын үлгэр жишээ болж байна" гэжээ.

Хятад, Казахстан бол уул усаараа залгаа сайн хөршүүд юм. Казахстан бол "Бүс ба зам" төсөлд оролцож буй чухал улс юм. Ирээдүйн талаар Жан Шюэ хэлэхдээ, Хятад, Казахстан хоёр орон мөр зэрэгцэн, харилцан туслалцаж, Хятад, Казахстаны харилцааг шат ахиулан, шинэ цаг үеийн Хятад, Казахстаны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Цар тахал болон олон улсын хүнд нөхцөл байдлын өмнө олон улсын хамтын нийгэмлэг харилцан туслалцаж, хүчээ нэгтгэж байж бэрхшээл сорилтыг даван туулж чадна. Хятад, Казахстаны харилцааны хувьд бид хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг эрс шуурхай хэрэгжүүлэх ёстой. Бид Казахстаны талтай хоёр орны түүхэн найрамдал, харилцан туслалцсан уламжлалыг мөрдөж, хоёр орны нийтлэг ашиг сонирхлыг бодолцож, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг чансаатай хөгжүүлж, шинэ цаг үеийн Хятад, Казахстаны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад бэлэн байна. Бид "30 жилийн босго" гэж байнга ярьдаг. Өнөөдөр Хятад, Казахстан хоёр орон олон арга хэлбэрээр дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж байна. 30 жилийн шаргуу хүчин чармайлтаар Хятад, Казахстаны эрч хүчтэй харилцаа нь шинэ гараагаа эхлүүлж, илүү сайн сайхан ирээдүйтэй золгоно гэдэгт бат итгэлтэй байна" гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Бүс ба зам" төслийг анх Казахстан улсад дурдаж байсан юм. Цар тахлын нөхцөл байдалд өнгөрсөн хоёр жилд Хятад, Казахстан хоёр орон халдварын эсрэг хамтдаа тэмцэж, шинийг санаачлан, хамтын ажиллагааны нөөцийг судалж, "Бүс ба зам" төсөл, хоёр талын худалдаа, эдийн засгийг хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулсан юм гэжээ. Тэрээр хэлхдээ, "Өнгөрсөн хоёр жилд Ковид-19 халдвар нь дэлхийн эдийн засагт хүнд цохилт болов. Хятад, Казахстан хоёр орны иргэдийн харилцаа, ачаа тээвэр цар тахлын нөлөөнд автсан ч хоёр орны засгийн газар, ард иргэд халдварын эсрэг хамтдаа тэмцэж, бодлогын харилцаа холбоо, стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, хамтын ажиллагааны загвараа цаг тухайд нь тохируулж, хамтын ажиллагааны арга барилыг тасралтгүй шинэчилж, эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн хүчин чадал, хөрөнгө оруулалт зэрэг салбарт хамтын ажиллагааны нөөц бололцоогоо гүнзгийрүүлэн судалж, томоохон төслүүд ашиглалтад орж эхлэв. 2021 оны 1-11-р сарын хооронд Хятад, Казахстаны бараа бүтээгдэхүүний экспорт, импортын хэмжээ 22 тэрбум 940 сая ам.долларт хүрч, өмнө оны мөн үеэс ойролцоогоор 15 хувиар өссөн нь эерэг үзүүлэлт юм. 2021 оны 1-10-р сарын хооронд Хятад, Казахстаны хилийг дамнан өнгөрсөн Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний тоо болон тээврийн хэмжээ нь тус тус 2020 оны бүх жилийн нийт хэмжээнээс давсан юм" гэжээ.

Н.Пүрэвжав