Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрийг ахиулахаар ажиллаж байна
2022-01-06 16:19:42
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Ираны гадаад хэргийн дэд сайд бөгөөд Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээний тэргүүн төлөөлөгч Багери 5-нд хэлэхдээ, Ираны цөмийн асуудлын бүх талын хэлэлцээний холбогдох талууд идэвхтэй ахиц хийхээр хичээн ажиллаж байна гэжээ.

Ираны исламын Бүгд найрамдах улсын агентлаг мэдээлэхдээ, Багери мөн өдөр Вена хотод сэтгүүлчид хэлэхдээ, 8 дахь ээлжийн хэлэлцээ сэргэснээс нааш талууд амжилт гаргахаар хичээн ажиллаж байна. Хэлэлцээ амжилтад хүрэхийн зангилаа нь Иранд тавьсан хоригийг цуцлах талаар үр дүнтэй хэлэлцээр тохиролцох явдал юм гэжээ.

2015 оны 7-р сард Иран, Америк,Англи, Франц, Орос, Хятад, Герман зэрэг орнууд Ираны цөмийн асуудлаар хэлэлцээр тохиролцсон юм. 2018 оны 5-р сард Америкийн засгийн газар ганц талаасаа Ираны цөмийн хэлэлцээрээс татан гарч, дараа нь шинэ хориг арга хэмжээ авсан юм. 2019 оны 5-р сараас нааш Иран Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрийн хэсэг заалтыг хэрэгжүүлэхийг аажмаар зогсоосон юм.