Хятад, Мальдив итгэл найдвартай, цэцэглэн хөгжсөн, аз жаргалтай замаар хамтдаа замнаж байна
2022-01-09 14:33:43
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 1-р сарын 8-нд Мале хотноо, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, Мальдивын Гадаад хэргийн сайд Шахид нар хамтаар хэвлэлийнхэнтэй уулзав.

Ван И хэлэхдээ, 50 жилийн хамтын хүчин чармайлтын үр дүнд, Хятад, Мальдивын харилцаа улс орнууд хоорондын найрсаг харилцаа холбоо болж, харилцан ашигтай, хамтдаа хөгжих хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон юм гэжээ.

Ван И онцлон тэмдэглэхдээ, иж бүрэн найрсаг хамтын ажиллагааны түншийн хувьд Мальдивын эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтыг эрчтэй дэмжиж, бие даасан хөгжлийн чадавхыг сайжруулах нь Хятад улсын Мальдивтай хамтран ажиллах тууштай хүсэл эрмэлзэл байсаар ирсэн бөгөөд мөн ч бидний бодитой үйл ажиллагаа юм. Мальдивын ард түмэнд орчин үеийн олон улсын нисэх онгоцны буудалтай болгохын тулд бид Велана олон улсын нисэх онгоцны буудлыг сэргээн засварлах төслийг ахиулсан. Мальдивын ард түмний олон жилийн турш аялал жуулчлал хийхэд бэрхшээлтэй байсан асуудлыг зохицуулахын тулд Хятад-Мальдивын найрамдлын гүүрийг барьсан, өнөөгийн байдлаар замын хөдөлгөөний хэмжээ давхацсан тоогоор 100 сая гаруй хүнд хүрсэн байна. Бид бас Мальдивын талд 10 мянга гаруй орон сууцын байшин барилга барьж, Мальдивын олон мянган гэр бүлийн амьдрах нөхцлийг сайжруулахад тусалсан. Их 20-ийн хүрээнд Мальдивын талын өр ширийг намжааж, олон улсын нийт өрийн дөрөвний гурван хувийг бууруулахад тусалсан байна. Энэ удаагийн айлчлалын үеэр, бид Мальдивын талтай эдийн засгийг нь сэргээхэд түлхэц үзүүлэх зорилгоор хамтын ажиллагааны шинэ төслүүдийг эхлүүлэхээр шийдсэн. Хятад Мальдив тэнгисийн торгоны замыг хамтран бүтээн байгуулж байгаа нь хоёр орны ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцэж байгаа төдийгүй бид итгэл найдвартай, цэцэглэн хөгжсөн, аз жаргалтай замаар хамтдаа замнаж буйг бодит хэрэг гэрчилж байна гэжээ. \Ренчинсоо\