"Албадлагын дипломат ажиллагаа" гэдэг нь Америкийн л байж таарна
2022-01-13 13:43:16
Share
Share this with Close
youtube WeChat


Сүүлийн үе Америкийн албан тушаалтнууд Литвийн эсрэг Хятад улсын авч буй хууль ёсны арга хэмжээг "албадлагын дипломат ажиллагаа" хэмээн хөөрөгдөжх болсон юм Энэ бол Америк Литвийн эрх баригчдыг араараа дохиж, "Тайваниар дамжин Хятадад хяналт тавих" гэсэн оролдлоготой нь нийцүүлэхийг зорьсон улс төрийн ов мэх юм. "Албадлагын дипломат ажиллагаа" гэгчээр шалтаг болгож, Хятад улсыг харлуулах оролдлого нь Америкийн "үг яриагаар дээрэлхэх" хоёр нүүрт заль мэхийг илчилж байгаа юм. 

Хятад Литвийн харилцаа өнөө хүнд байдалд ороод байгаа бол аль нь зөв, аль нь буруу болох нь маш тодорхой юм. Литвийн засгийн газар итгэл үнэмшлээсээ няцаж, нэг Хятадын зарчмыг эвдэж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн зэмлэл, эсэргүүцэлд учирч байна. Үндэсний бүрэн эрхээ хамгаалах Хятад улсын хууль ёсны арга хэмжээг Америк "албадлагын дипломат ажиллагаа" хэмээн шошго зүүлгэх нь тэр чигээрээ “хулгай хийсэн хүн өөрөө хулгайчийг барь” хэмээн хашхирч буй хэрэг юм. 

Түүхийг эргэн харахад "албадлагын дипломат ажиллагаа" гэдэг нь ёстой Америкийн байнга хэрэглэдэг тусгай эрх юм. Энэхүү үзэл баримтлалын гол цөм нь хүч хэрэглэх, улс төрийн тусгаарлалт, эдийн засгийн хориг арга хэмжээ, технологийн битүүмжлэл зэрэг арга барилыг ашиглан, стратегийн зорилгодоо хүрч, Америк маягийн ноёрхлын байр сууриа бэхжүүлэхийн тулд бусад орнуудыг Америкийг дагаж мөрдөхийг шаарддаг. Олон жилийн турш Америк удаа дараагийн үйлдлүүдээрээ дэлхий дахинд "албадлагын дипломат ажиллагаа"-ны сонгодог жишээг харуулснаар ирсэн юм. 

Ноёрхлын гентэй Америкийн хувьд "албадлагын дипломат ажиллагаа" нь түүний багажны багцных нь дутагдаж болшгүй нэг хэсэг юм. Гэвч олон талт үзэл баримтлал, харилцан ашигтайгаар хамтдаа хөгжихийг эрэлхийлж буй даяаршлын эрин үед "албадлагын дипломат ажиллагаа" гэдэг нь ямар ч гарцгүй юм. Америк маягийн “албадлагын дипломат ажиллагаа” эцсийн эцэстээ ялагдал хүлээх нь гарцаагүй гэдгийг практик нотолж байна.

Үнэн юм худал байж чадахгүй, худал зүйлийг хэзээ ч цайруулж чадахгүй. Чухам хэн нь дэлхийг "албадаж", олон улсын дэг журам, олон талт дүрмийг алдагдуулж байгааг олон улсын хамтын нийгэмлэг тодоос тод харж байна. Америк "албадлагын дипломат харилцаа" гэдэгт найдаж, өөрийгөө хүчирхэгжүүлж чадахгүй, харин эсрэгээр өдөр ирэх тусмаа дэлхий нийтээс тусгаарлагдаж, эцэстээ ялагдал хүлээх нь лавтай. \Ренчинсоо\