Олимпын наадам дэлхийн энх тайвныг дэмжих нь дамжиггүй
2022-01-14 16:22:55
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш 13-ны өдөр хэлэхдээ, Олимпын наадам дэлхийн энх тайвныг дэмжих нь дамжиггүй гэжээ.

Гутерриш Бээжингийн өвлийн олимпд оролцохоор Хятадад ирнэ гэдгээ баталжээ. Мөн өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон хэвлэлийн бага хурал дээр тэрээр хэлэхдээ: "Олимп бол маш том үйл явдал болох юм. Энэ нь хүмүүсийг нэгтгэж, дэлхийн энх тайвныг дэмжихэд спортын гүйцэтгэх үүргийг бэлгэддэг. Би дэлхий дахинд нэгэн зүйлийг хэлмээр байна, энэ бол даруй Олимпын наадам дэлхийн энх тайвныг дэмжих нь дамжиггүй" гэжээ.