Хятад улс хөгжиж буй орнуудын найдвартай түнш байх болно
2022-01-15 15:13:28
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 1-р сарын 14-нд 77-гийн бүлгийн дарга орнуудын халаа сэлгээг цахим хэлбэрээр хийлээ. 2021 оны дарга орон  Гвинейн гадаад хэргийн сайд Куй-Ят, 2022 оны дарга орон Пакистаны гадаад хэргийн сайд  Куреш, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, НҮБ-ын ерөнхий ассамблейн дарга  Шахид нар хуралд үг хэлж, 77-гийн бүлгийн гишүүн орнуудын төлөөлөгчид хуралд оролцов. Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жюнь хурал оролцож үг хэлсэн байна.

Жан Жюнь хамгийн түрүүнд Гвине улсын өнгөрсөн жил хийсэн ажилд талархал илэрхийлээд, Пакистан дарга орон болж буйд баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ, Дэлхийд цар тахлын олон давлагаан үүсэж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хүндрэл бэрхшээл учирч, хөгжиж буй орнууд 2030 оны хөтөлбөрийг биелүүлэхэд ноцтой сорилт учирч байна. Өнөөгийн нөхцөл байдалд 77-гийн бүлэг болон Хятад улсын гүйцэтгэх үүрэг улам чухал болж байна. Бид хүчээ төвлөрүүлж, эв санаагаа нэгтгэн, хамтаар хөгжих зорилтыг биелүүлэхийн тулд зоригтой урагшлах ёстой гэжээ.

Жан Жюнь цохон тэмдэглэхдээ, бид цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, цар тахлыг эртхэн ялан давах ёстой гэжээ.

 Тэр хэлэхдээ, Хятад улс өргөн олон хөгжиж буй орнуудтай гар гараа холбож, хувь заяагаа нэгтгэж ирсэн. Шинэ жилд Хятадын тал 77-гийн бүлгийн гишүүдтэй нягт хамтран ажиллаж, хөгжиж буй орнуудын найдвартай түнш байх болно гэжээ.