Оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх нь засгийн газрын ажлын гол үүрэг болох ёстой гэжээ
2022-01-18 15:54:08
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 18-нд Казахстаны засгийн газар нийгмийг тогтвортой байлгах хийгээд эдийн засгийн чиг хандлагын тухай холбогдох төлөвлөгөө баталсан байна.

Мөн өдөр хуралдсан засгийн газрын хуралдаан дээр Казахстаны ерөнхий сайд Алихан Смаилов, нийгмийн амгалан тайван байдлыг баталгаажуулах, түүнчлэн үймээний үеэр хохирол амссан оршин суугчид болон бизнес нэгжүүдэд тал бүрийн дэмжлэг үзүүлэх зорилтоор уг төлөвлөгөөнд яаралтай болон богино хугацааны багц арга хэмжээнүүд багтсан гэж хэлсэн хэмээн Интерфакс агентлаг мэдээлжээ.

Алихан Смаилов хэлэхдээ: Уг төлөвлөгөөнд бас оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх тухай тогтоолыг боловсруулан тогтоох агуулга багтсан юм. Оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх нь засгийн газрын ажлын гол үүрэг болох ёстой, бусад бүх төлөвлөгөөнүүдийг тогтоох ажил бүгд энэ гол сэдвийн эргэн тойронд өрнөх ёстой гэж онцолсон байна.