Эдийн засгийн сэргэлт болон аж ахуйн нэгжийн татварт анхаарлаа төвлөрүүлжээ
2022-01-19 15:50:50
Share
Share this with Close
youtube WeChat

Европын холбооны гишүүн орнуудын эдийн засаг, сангийн сайд нар орон нутгийн цагаар 18-ны өдөр Брюссельд хуралдаж, Европын холбооны эдийн засгийг сэргээх үйл явц, аж ахуйн нэгжийн татварын дэлхийн хамгийн бага хувь хэмжээний асуудлыг голчлон авч хэлэлцжээ. 

18-нд ЕХ-ны эдийн засаг, сангийн сайд нар Европын холбооны эдийн засгийг сэргээх төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцсэн байна. Одоохонд Европын зөвлөл 22 гишүүн орны эдийн засгийг сэргээх төлөвлөгөөг баталсан бөгөөд үүнээс 18 гишүүн орон 54.2 тэрбум еврогийн урьдчилсан санхүүжилт авсан нь санхүүжилт хүссэн нийт өргөдлийн дүнгийн 13%-ийг эзэлж байна.

2020 оны долдугаар сард ЕХ эдийн засгийн сэргэлтийн 750 тэрбум еврогийн сан зэрэг нийт 1.8 их наяд гаруй еврогийн эдийн засгийг сэргээх төлөвлөгөөг боловсруулсан бол Европын зөвлөл эдгээр төлөвлөгөөний ихэнхийг энэ онд хэрэгжүүлнэ гэдэгт хүсэл найдлага тавьжээ.