Индианчуудыг хоморголон устгасан Америкийн бодит үнэнийг илчлэв
2022-03-29 09:57:07
Share
Share this with Close
youtube WeChat

3-р сарын 28-нд Хятадаас Женев дэх НҮБ-д суугаа суурин төлөөлөгчдийн хэсгийн сайд Жян Дуань НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 49-р удаагийн хурал дээр хэлсэн үгэндээ АНУ Индианчуудыг хоморголон устгасан гэмт үйлдлийг илчилж, Америкийн геноцид гэмт үйлдлийн эсрэг үйл ажиллагаа авахыг Хүний эрхийн зөвлөл зэрэг хүний эрхийн олон талт байгууллагуудад уриалжээ.

Жян Дуань хэлэхдээ: Түүхэнд АНУ алан хядах, хөөх, албадлагаар уусгах зэрэг арга барилаар Индианчуудын оршин амьдрах эрх, улс төр, эдийн засаг, соёлын зэрэг үндсэн эрхийг системтэйгээр хасаж, энэ бүлгийг бие махбодын болон соёлын хувьд устгах оролдлого явуулж, геноцид гэмт үйлдлийг хийсэн байна. Индианчуудын хүн ам 15-р зууны сүүлчид 5 сая байснаасаа огцом буурч, 20-р зууны эхэн үе гэхэд 237 мянга болж, маш олон овог аймаг бүрмөсөн устсан байна. Индиан бүсгүйчүүдийг Америкийн засгийн газар албадлагаар төрөлтийн чадварыг нь алдагдуулсан байна гэв.

АНУ-аас Индианчуудад чиглүүлсэн геноцид үйлдлийг заавал туйлбартай мөрдөн шалгаж, хариуцлага нэхэмжлэн, Индиан хохирогчид болон тэдний үр хойч нарт нь нөхөн төлбөр олгох ёстой. Индианчуудын эрхэнд халдсан хууль тогтоол, бодлогоо Америкийн өөрчлөх ёстой. Хүний эрхийн зөвлөл, Хүний эрхийн зөвлөлийн дээд комиссарын алба зэрэг хүний эрхийн олон талт байгууллага Америкийн хоморголон устгасан асуудалд арга хэмжээ авах ёстой хэмээн онцлов.