Орос Украины төлөөлөгчид Стамбулд шинэ ээлжийн хэлэлцээгээ эхлүүллээ
2022-03-29 19:56:18
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, тухайн орон нутгийн цагаар 29-ний өдрийн 10 -цаг 30 минутад Орос Украины төлөөлөгчид Стамбул хот дахь  дормабахче хэмээх ерөнхийлөгчийн ордонд шинэ ээлжийн хэлэлцээгээ эхлүүллээ.

Туркийн ерөнхийлөгч Ердоган хэлэлцээнээс өмнө хоёр талын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд Орос Украин хоёр орны ерөнхийлөгчийг уулзуулах талаар ажиллахад бэлэн байна. Тухайн орон нутгийн хэвлэл мэдээллийн мэдээлснээр, Ердоган хэлэхдээ, хэлэлцээ эрхбиш үр дүнд хүрэхгүй болохгүй цаг үедээ орлоо гэжээ. Үүний зэрэгцээ тэр бас хэлэхдээ, хоёр талын төлөөлөгчдийн хэлэлцээний ахиц нь хоёр орны удирдагчдын уулзалтыг зохиоход боломж хангах болно гэжээ. 


Орос Украины төлөөлөгчид 28-нд урьд хожид Стамбул хотод хүрэлцэн очиж,  дормабахче хэмээх ерөнхийлөгчийн ордноос холгүй хоёр өөр зочид буудалд буужээ.
 Оросын ерөнхийлөгч Путин 2-р сарын 24-ний үүрээр телевизээр үг хэлж, Донбасын бүс нутагт цэргийн тусгай ажиллахаа авна гэж зарласан юм. 2-р сарын 28-с эхэлж, Орос Украин хоёр орны төлөөлөгчид олон удаа танхим болон видео хэлбэрээр хэлэлцээ хийж, хүмүүнлэгийн коридор гаргах талаар санал нэгдсэн ч улс төр цэргийн салбарт төдийлөн ахиц гаргаж чадаагүй байсаар байна.