Орос Европыг “үнэгүй” байгалийн хийгээр хангахгүй гэв
2022-03-29 10:37:57
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үе өрнөдийнхөн Орост урьд өмнө байгаагүй хатуу чанга хориг тавьж, их олон салбарыг хамарсан юм. Тэгвэл ЕХ нь Оросын эрчим хүч, ялангуяа байгалийн хийд ихээхэн түшиглэдэг болохоор Оросын байгалийн хийн экспортод хориг тавих талаар ЕХ ерөөс нийтлэг ойлголтод хүрч чадаагүй.

Өнгөрсөн долоон хоногийн Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэхдээ, ЕХ-ны гишүүн орон зэрэг “найрсаг бус орон”-ууд болон бүс нутагтай хийгдэх байгалийн хийн экспортын худалдааг рублиэр тооцоо хийнэ гэжээ. Путиний тушаалын дагуу ОХУ-ын засгийн газар, төв банк болон Байгалийн хийн компани нь гуравдугаар сарын 31-нд багтаан холбогдох санал, төслийг Путинд өгөх юм.

Өдгөө ЕХ байгалийн хийн эрэлт хэрэгцээнийхээ бараг 40 орчим хувийг Оросоос импортолдог. Сүүлийн өдөр нэг талаар Орост тавих хоригоо чангаруулсаар байгаа боловч нөгөө талаараа Оросын эрчим хүчнээс салж чадахгүй Европын орнууд рублиэр тооцоо хийхийг “хүлээн зөвшөөрч чадахгүй” гэдгээ мэдэгдсээр байна. Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 28-нд G7-ын бүлгийн хуралдаанаар ч эрчим хүчний наймааг рублиэр тооцохоос татгалзаж байгаагаа мэдэгдсэн бол “Орос Европыг үнэгүй эрчим хүчээр хангахгүй” хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Сергеевич Песков чангахан дуугарчээ.

Д.Хүчитбаатар